Гурван хүүхэдтэй айл байжээ. Хоёр охин, нэг хүүтэй. Хүү долоон сартай дутуу төрөхдөө амьгүй байсан гэдэг. Эмч нар боломжит бүх аргаа хэрэглээд хүүг амьсгалуулсан боловч биеийнх нь нэг тал нь саажиж мэдээгүй болсон байна. Эцэг эх нь тамын тогоон доторхи амьдралаар амьдарч, өвчтэй хүүхдээ тэврээд гурван сарын хугацаанд төрөл бүрийн эмчийн хаалга сахиж, бүх боломжоо шавхсан байна. Харин үр дүн харагдахгүй л байлаа.
Нэг өдөр мэдрэлийн эмч нь тэднийг нохой худалдаж авах хэрэгтэйг хэлжээ. Лабрадор эсвэл чау чау үүлдрийн нохой. Гурван жоохон хүүхэдтэй айл юун нохой тэжээх билээ гэж татгалзсан боловч эмч энэ бол зөвлөгөө биш, тушаал гэж хэлжээ. Удалгүй тэд чау чау үүлдрийн гурвансартай охин гөлөг худалдаж авав. Хоёр охин нь баярласандаа бөөн хөөр болж байхад нохой тэднийг огт тоолгүй бяцхан хүүгийн дэргэд хэвтэж өнждөг байв гэнэ.
Зүгээр ч нэг хэвтэхгүй хүүг мэрж байгаа харагдана. Эцэг эх нь эхлээд сандарсан боловч хүүгийн саажилттай талыг мэрж байгааг хараад ямар ч байсан хэсэг харзнахаар шийджээ. Хүүд гэрээр массаж хийдэг сувилагч бүсгүй нэг хүнд хоёр өөр хүн массаж хийж болохгүй гэж хэлжээ. Харин хүүд ХЭН массаж хийж байгааг мэдмэгцээ нохойтой өрсөлдөх ямар ч боломжгүй гэж хэлээд дахин тэднийд ирэхээс татгалзжээ. Учир нь нохой массаж хийх цэгийг хамгийн нарийн олж чаддаг гэнэ. Сарын дараа ид шид болж, хүү нохой руугаа хоёр гараа сарвайжээ. Нохой ч өөрийнхөө гөлгийг асрах мэт хүүг эргүүлж тойруулан, хааяа мэрж байгаа харагдана. Хүү ой гарантай бөгөөд одоо ямар ч асуудалгүй хөдөлж, явдаг ажээ. Эмч нар тайлбар хийх боломжгүй гэсэн байна...
Сэтгэгдэл бичих