Гурван жилийн өмнөөс бид хүнээс хүнд дамжуулах ажлыг хийж явлаа. Бид өөрөөсөө гаргаад өгөх зүйлгүйч ганц ганцаараа тус хүргэснээс олон хүн нэгдвэл юу бүтээж чаддагыг сайн ойлгосон юм. Тэднийг холбогч гүүр байхыг л хичээлээ. Магадгүй хэн нэгэн та нарт ямар ашигтай юм гэх байх. Эд хөрөнгөөр тооцвол ашиг гэхээсээ илүү унаа тэрэг бензин тос гээд халааснаасаа бүгдийг гаргаад хийцгээдэг. Харин сэтгэл зүрхээр тооцвол хэмжээлшгүй их баялагийг сэтгэлийн гүндээ тээцгээж байна. Бидний хамгийн ихээр хүсэмжилдэг зүйл бол ядарсан нэгэндээ дэм хайрлаад уруудаж унахаас нь өмнө түшээд босгох юмсан, учраа мэдэхгүй будилж явахад нь учгийг нь тайлаад өгөх юмсан зөвхөн өнөөдөр идэх хоолыг нь биш ирээдүйд бүтээх амьдралд нь оруулчих юмсан гэж хүсэж явдаг. Монголчууд дотроо талцаж хагарч буй мэт боловч хүнлэг сэтгэл тусч сэтгэлээр хэзээд ч нэгдэж чаддагийг бид харсан. Хэцүү үе тохиолдход татаад босгоод ирдэг тийм л ард түмэн. Өнөөдрийн бидний хийгээд байгаа зүйл хүн бүрийн дотор байгаа тэр тусч сайхан сэтгэлийг сэрээх оролдлого юм шүү. Ирээдүйд хэцүү амьдарч байгаа хүмүүс маань бүгд үйлдвэрлэл эрхлээд эх орондоо эх тунх амьдрахыг бид харах болноо. Нэг талаараа бусдын тусыг дамжуулахдаа итгэлийг нь бодож баталгаажуулж зураг оруулдаг, нөгөө талаас бусдыг санаа сэдэл авч өөр хэн нэгэнд туслаасай гэж хүсдэг. Хүний мууг үзэх гэж зураг оруулдаггүй юм шүү. Бас би дандаа инээж байгаагаар харагддаг байх. Хэн нэгэний баярласан харцыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэл нүүрэнд тодордог юм шүү. Таньд хэрэв санаа байвал бяцхан төслөөс эхлээд хамтдаа хийгээд эхэлеээ. Ганцаараа чадахгүй бол нийлээд хийгээд үзэе. Бид шилдэг санаагаа оршуулахгүйн тулд нэгэндээ итгэж нэгнийгээ дэмжих л хамгийн зөв гэж бодож сууна.
ЭЦЭСТ НЬ ХҮН БҮРИЙН ДОТОР ТУСЧ САЙХАН СЭТГЭЛ ОРШИН БАЙДАГ. ИЛ ЮМ УУ НУУЦ ЮМ УУ ГЭДЭГ Л БАЙНА ДАА.
Сэтгэгдэл бичих