ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03

Б.Батбаяр: 580 сая долларын Евробондын өрийг төлөх гурван хувилбар бий

/1-р сарын 9/  -  13 цаг 39 минут

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байна. Тус банкны өмнөх удирдлагууд банкны мөнгөөр туйлж байсан нь ил болсон юм. Ингээд одоогийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцлаа.

-Хөгжлийн банкны асуудал анхаарал татсан хэвээр байна. Хэдийгээр та ажлаа саяхан хүлээж авсан ч тодорхой хэмжээнд дүгнэлттэй байгаа байх?

-Хөгжлийн банк байгуулагдаад 5 жил болсон. Энэ хугацаанд болсон үйл явдлыг дүгнэвэл,

Нэгдүгээрт, томоохон хэмжээний төсөл хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэхэд төслийг хэрэгжүүлэх зохион байгуулагчид, санхүүжүүлэгчид бэлэн биш байсан

Хоёрдугаарт, энэ төсөл хэрэгжүүлэх явц маань өөрөө ил тод биш байсан

Гуравдугаарт, сахилга хариуцлага хяналтын тогтолцоо сул байсан.

Ийм 3 дүгнэлт хийж болж байна. Цаашид юу хийх вэ гэвэл энэ  дүгнэлтүүд дээрээ үндэслээд шинээр явах төсөл маань өөрөө эдийн засгийн үр ашигтай байх, ил тод байх ёстой. Хамгийн гол үр дүнтэй байх ёстой.

-Эдийн засаг хямралтай байгаа энэ үед Монгол Улсад долларын эх үүсвэр гаднаас олж авчрах чухал шаардлагатай байна. Ийм үед өмнөх зээлүүд эрсдэлтэй ч юм уу эргэн төлөгдөж чадахгүй байвал гадны хөрөнгө оруулагчид монголыг сонирхох хэцүү байх. Тэгэхээр саяхан батлагдсан УИХ-ын тогтоолын төсөл энэ боломжийг нээж өгсөн гарч гэж харж болох уу?

-Болно. Монгол Улсын Засгийн газар болон Засгийн газрын баталгаатай гаргасан хамгийн анхны үнэт цаас бол 2012 онд гаргасан Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны Евробондын эх үүсвэр. Энэ эх үүсвэрийн төлөх хугацаа гуравдугаар сарын 21нд болж байгаа. Өнгөрсөн оны эцэст УИХ-аас баталж өгсөн тогтоолын дагуу Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний үр дүнд Хөгжлийн банкны баланс, санхүүгийн үзүүлэлтүүд, эргэн төлөх чадвар эрс нэмэгдэж байна. Гадна талд төлөх төлбөрөө хугацаандаа төлж чадсанаар дараа дараагийн хөрөнгө оруулалтууд, худалдаанууд төслийн санхүүжилтүүд асуудалгүй явах бололцоотой гэдэгт бид бүрэн итгэж байна.

-Хамгийн гол эрсдэлтэй төслүүд нь төсвөөс эргэн төлөгдөх төслүүд байх тийм үү. Тэгэхээр бараг Чингис бонд тэр чигээрээ замын төслүүд рүү орсон. Тэр нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нь гэсэн хүлээлттэй байгаа энэ үед баланс шилжүүлнэ гэж та сая ярилаа. Энэ яг ямар процесс явагдах вэ?

-Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий олгосон зээлүүд байгаа. Зээлийн эргэн төлөгдөх хугацааг дөрөв хүртэлх хугацаагаар дахин сунгасан. Өөрөөр хэлбэл эргэн төлөлтийнхөө графикийг хойш нь тависаар байгаад манай зээлийн талаас илүү хувийн эзэлж байна. Энэ зээл бол өөрөө эргээд улсын төсөв дээр орж байгаа. Тэгэхээр эдгээр зээлүүд нь бүрэн хаагдана гэсэн үг биш. Засгийн газар таван яаманд 386 төсөл олгосон. Таван яам өөрөө төсөл арга хэмжээ болгоныхоо үр дүнг нь үзээд төсөвт өртөг анх ямар байсан одоо ямар болсон гэдэгт дүгнэлт өгөөд тэгээд төсөл болгон дээр авах арга хэмжээг Засгийн газрын түвшинд өөрөө шийдэнд явах бололцоотой болж байгаа юм.

-Хөгжлийн банкны эргэн төлөгдөх 580 сая долларыг төлөх гээд байгаа. Эргэн төлөхөд нэлээд хүндрэл гарах байх гэж иргэд асуугаад байна. Гэхдээ саяхан баталсан УИХ-ын тогтоолын төслөөс үүнийг шийдэхэд асуудалгүй гэх эерэг дүр зураг харагдаж байна уу?

-Ер нь бол бий. 580 сая долларыг гуравдугаар сарын 21-ны дотор төлөх ёстой.  Үүнээс гадна нэлээн олон сая долларын төлбөрүүд бий. Гэхдээ ямар асуудлууд байсан гэхээр энэ төлбөрүүд хугацаанаасаа өмнө дуудагдсан. Хугацаанаасаа өмнө дуудагдсанаар Засгийн газрын бусад эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө дуудагдана.  Үүгээр дамжаад богино хугацааны төлбөрийн баланс санхүүгийн нөхцөл байдалд илүү хүндрэл үүсэх эрсдэлтэй байсан. Тэрхүү эрсдэлийг оны өмнө гаргасан УИХ-ын тогтоолоор Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хааж чадсан.

Гуравдугаар сарын 21-нд бонд төлнө. Бонд төлөх гурван янзын хувилбар бий. Бид гурвуулангаар нь ажиллаж үзэж байна. Бонд эргэн төлөгдөнө. Үүнд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ эдгээр гурван хувилбараас аль нь манай эдийн засагт эрсдэл бага, ачаалал бага байгааг нь харгалзан үзэж, улмаар хэрэгжүүлнэ. Цаашдаа улсын төсвөөс тодорхой эх үүсвэр шийдэгдсэн төслүүд дээр дамжуулан зээлэх хэлбэрээр хамтран ажиллах бололцоотой.

Гэхдээ Хөгжлийн банк зээлсэн томоохон төсөл арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэхэд түлхүү ажиллана. 16 төсөлд 1.7 их наяд төгрөг олгогдсон байгаа. 1.7 их наядын төслүүд маань өөрөө алдаатай ТЭЗҮ хийсэн, эсвэл хэтрүүлж зах зээлээ үнэлсэн асуудалтай төслүүд бий. Гэхдээ асуудалтай байлаа гээд энэ төслүүдээ цаашид яавал эдийн засгийн утгаар нь эргэлтэнд оруулах уу, яавал үр дүнг нь ЭЗ-т мэдрүүлэх үү, яаж зээлээ төлөх вэ гэдэг дээр  манайх тусгай 2, 3 нэгж гаргаад ажиллаж байна.

Энэ бол тусгай активын нэгж. Зээлүүдээс үнэхээр эрсдэлтэй хууль хяналтын байгууллагаар явах зээлүүдийг бид тусгай активын нэгжээрээ дамжуулаад шийдүүлнэ. Тодорхой хэмжээнд бараг бэлэн болчихсон 90 дээш хувийн гүйцэтгэлтэй, гэхдээ гацсан байгаа төслүүдийг эхний ээлжинд ашиглалтанд оруулна. Ашиглалтанд оруулсаны дараа эдгээр төслийг хэрхэн үр ашигтай явуулах уу гэдгийг дараагийн хэрэгжүүлэх томоохон төслүүдтэйгээ уялдаатай байдлаар шийднэ.

-Ер нь манайх шиг хөгжлийнхөө том төслүүдийг арилжааны банкаар санхүүжүүлж чаддаггүй ийм улсад Хөгжлийн банк зайлшгүй хэрэгтэй. Б.Жавхлан тэргүүтэй гишүүдийн УИХ-д өргөн бөрьсан хуулийн төсөлд энэ банк нь өөрөө хараат бус, үйл ажиллагаа нь ил тод байх, хариуцлагатай байх зүйл заалтууд тусгагдсан уу?

-Улсын төсвөөр хийхэд хүндрэлтэй, арилжааны банкны систем бүрэн хөгжөөгүй улсад Хөгжлийн банк өөрийнхөө тогтолцоогоор дамжуулаад томоохон хэмжээний хөтөлбөр, төслүүдийг үр дүнтэйгээр хэрэгжүүлж чаддаг. Үүний үр дүнд эдийн засаг хөгжлийнхөө шинэ шатанд хүрч чадах бололцоотой байдаг. Гэхдээ энэ процесс маань өөрөө хувьцаа эзэмшигч буюу Засгийн Газар,  дээрээс нь Хөрөнгө оруулагчид болон санхүүжүүлэгч байгууллагууд бүгдэд ил тод, хариуцлагатай байх ёстой.  Өнгөрсөн таван жилийн хугацаанд гаргасан алдаа бий. Алдсан зүйлүүдийг засахаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр өнгөрсөн таван жилийн хугацаанд гарсан алдаа дутагдлууд ер нь ихэнх нь шийдэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Энэ хуулийн анхны төсөл орсон хэмжээ, агуулгаараа батлагдаж чадвал бид өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх бололцоотой болно гэж  харж байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа ил тод, хөрөнгө оруулагчид болон олон нийтийн хараа хяналттай байж, энийг олон нийтэд байнга тайлагнаж чадсанаар олон түмний болон хувьцаа эзэмшигчдийн өөрсдийнх нь итгэл нэмэгдэж, тэр хэмжээгээрээ МУ-ын хэмжээнд хэрэгжүүлэх гэж төлөвлөж байгаа томоохон арга хэмжээнүүд үр дүнтэй болно. Тэр үр дүнг нь  хүмүүс тухай бүрдээ шалгаад итгэл үнэмшил төрснөөр урт хугацааныхаа хөгжлийн найдвартай суурийг тавихад дэмжлэг үзүүлж чадна гэж бодож байна.

-Хөгжлийн банктай холбоотой зөрчил их илэрсэн. Мөн таагүй мэдээллүүд ч их цацагдсан. Яг энэ үед хөрөнгө оруулагчдын итгэл ямар байсан бол. Үүнийг асууж буй шалтгаан нь цаашдаа Хөгжлийн банк яаж гадаад эх үүсвэрээс мөнгө татах вэ гэдэг дээр гогцоо бий болчихоод байгаа шүү  дээ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл үндсэндээ юман дээр л байгаа. Нэгдүгээрт, Та бүхэн төслөө оновчтой сонгоод амжилттай хжржгжүүлж чадсан уу,

Хоёрдугаарт, энэ хэмжээгээрээ ашиг орлого чинь нэмэгдсэн үү,

Гуравдугаарт, үүнийгээ дагаад өөрийн хөрөнгийн хүрэлцээ нэмэгдэж байна уу гэдэг асуултууд байсан. Тэгэхээр хугацааны хувьд ашиглалтанд ороогүй эсвэл чанаргүй болсон зээлүүдийг дагаад чанаргүй зээл, санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд муудаж байгаа. Үүнийгээ дагаад хуримтлагдсан алдагдал ихсэж, өрийн хөрөнгийн хүрэлцээ унаж байна. Тэгэхээр өнгөрсөн онд авсан арга хэмжээний үр дүнд тэр асуудлыг хоёр ялгаж байгаа.

Хууль хяналтын байгууллагаар явагдаж байгаа асуудал нэг тусдаа.. Цаашдаа аль төслүүд нь өөрөө явах вэ гэдгийг гаргах. Энэ төслүүдийг авч явахад засгаас ямар дэмжлэг байна гэдэгт тодорхой хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж байна. Энэ үзүүлэлтээ хөрөнгө оруулагчдад зөв тайлбарлаад өгөх юм бол манай банкинд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл, эргэлзээд байсан олон асуултууд хариулттай болж эхэлж байгаа. МУЗГ-ын болон манай банкны гаргасан үнэт цааснуудын хоёрдагч зах зээл дээр арилжиж байгаа арилжаа түүний үнэлгээ ямар байна гэдэг нь шууд мэдрэгдэж байна.

-Хүү нь ямар байх юм бэ?

-Энэ арилжааны өгөөж ямар байхаас шалтгаалаад дараагийн шинээр гаргах бондын өөрийннх нь хүү тодорхойлогдоно. Нэг үе манай МУ-ын ЗГ-ын болон ХБ-ны  гаргасан бондуудын өгөөж хоёрдагч зах зээл дээр хүртэл 14. 5 хүртэл  хүрч байсан үе бий. Гэхдээ энийг бол өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Сангийн яам, Монгол банк-ны зүгээс ажлын хэсэг гаргаад тодорхой асуудлууд дээр ажилласны үр дүнд үе шаттайгаар бууруулж чадаж байгаа. 2017 оны эхний улиралд дараагийн санхүүжилтээ босгохдоо мэдээж нэг оронтой тоонд байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ санхүүжилтын хүү маань өнөөгийн байдлаар бол найм орчим хувь байна. Энийгээ бид долоон хувь руу оруулж чадаж байвал өнөөгийн байгаа эдийн засгын зээлжих зэрэглэлийн нөхцөлд тод амжиллттай ашигласан гэж дүгнэж болохоор байгаа.

Б.Анир  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих