Шинэ мэдээ

Тархины багтаамж6-р сарын 1Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв5-р сарын 29Б.Дармаа: Коронавирус мутацид орж байна уу гэдгийг нүдээ бүлтийтэл харж байна5-р сарын 29Хөдөө аж ахуйг дэмжих сан 1000 гаруй аж ахуй нэгж, иргэнтэй гэрээ байгуулан дэмжлэг үзүүлжээ5-р сарын 29Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй 10 эрэгтэй тутмын зургаа нь 25-39 насныхан байна5-р сарын 29589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ5-р сарын 29Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа5-р сарын 29Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна5-р сарын 29БНСВУ цахим визээр нэвтрэх эрхтэй улсын тоогоо нэмэгдүүлэв5-р сарын 29Авлига өөр нэг цар тахал5-р сарын 29Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ5-р сарын 29Ерөнхий сайд теле хичээлийн багт талархал илэрхийлжээ5-р сарын 29Сонгуулийн үйл ажиллагааны үед "Ковид-19" халдвараас сэргийлэх журам батлагдан гарлаа5-р сарын 29Helsingin Sanomat: КОВИД-19-тэй хийж байгаа Монголын өвөрмөц, үр дүнтэй тэмцэл5-р сарын 29Сонгуулийн өдөр тусгаарлалтад байх иргэд санал өгөхгүй5-р сарын 29Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна5-р сарын 29Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэллээ5-р сарын 29Ирэх сард хийхээр төлөвлөсөн 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5-р сарын 29Т.Уламбаатар: Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна5-р сарын 29Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа5-р сарын 29Ж.Алтайбаатар: Манай улсад шашин хоорондын үл ойлголцол үүсэх шалтгаан байхгүй5-р сарын 29Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5-р сарын 29Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой5-р сарын 29Шатахууны үнийг дахин буулгаж, 10 жилийн өмнөх үнээр борлуулж эхэллээ5-р сарын 29Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдыг АТГ-ынхан шалгаж байна гэв үү5-р сарын 29Т.Доржханд: Өнөөдөр хуулиа зөрчөөд Н.Номтойбаярыг, маргааш өөр нэгнийг дэвшүүлэхгүй бол сонгуульгүй төр үүснэ5-р сарын 29Б.Баярмаа: Иргэний нийгмийнхэн нийгмийн баялаг бүтээгчид5-р сарын 29Монгол цэрэг бусад орныхноос ямар ялгаатай вэ?5-р сарын 29БНСУ-ын Импорт-Экспорт банктай зээлийн гэрээ байгуулж, 7009 айлын түрээсийн орон сууц барихаар боллоо5-р сарын 29Самбалхүндэв оршуулгын газарт 10 мянга орчим мод байна5-р сарын 29

АН-ынхан таван сумныхаа араас нумыг давхар явуулахаа мартаагүй бололтой

2017 оны 1-р сарын 5  -  9 цаг 35 минут

АН-ын даргын сунгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон сайд асан Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд намын даргын төлөө дээр дооргүй тэмцэлдэж байсан  АН-ынхан намаа шинэчилж, нээлттэй болгох туйлын мэргэн санаа олсон нь намын даргаа хурлаар биш гишүүдийнхээ саналаар шийдэх явдал байв. Ийнхүү мөнгөний босго тогтоож олныг гайхшруулсан АН-ын даргын сунгаад 250 сая төгрөгөө төлөөд оролцож буй таван эрхэм өнөөдөр хөдөө орон нутгаар дөрөө харшуулан таваргаж явна.

Нэр дэвших үнэмлэхээ одоогийн намын дарга З.Энхболдоос авахдаа тэд тус бүр сум авч бас олныг гайхшруулсан. Үүнийгээ тэд эв нэгдэлтэй байж аливаад атгасан гар шиг нэг цул байдлаар хандаж байхаа билэгдсэн хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч тэд хуучны нөгөө "сайхан" зангаа тавихгүйгээр нэг нэгнийхээ араас өнөөх сумаараа хатгаж яваа сурагтай. Оны дараанаас эхлээд л зарим хэвлэлийн хуудас болон олон нийтийн цахим сүлжээгээр таван нэр дэвшигчид бие биенээ тойруулан муулж, "намнаж" харагдлаа. Тэр ч байтугай тэд орон нутгаар тойрохдоо гишүүдийнхээ өмнө бусдыгаа гоочилж, үгүйсгэж яваа аж.

Ийнхүү араасаа ихээхэн хэл ам дагуулж яваа даргад нэр дэвшигчид маань анх авсан таван сумныхаа араас нумыг нь шидээд эхэлсэн бололтой. Мэдээж нумтай, сумтай болсон хойно тэд бие бие рүүгээ харваж эхлэх нь тодорхой биз ээ.

Дашрамд сонирхуулахад зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар намын даргад нэр дэвшиж буй Н.Алтанхуяг нэрээ татаж болзошгүй гэж байна. Учир нь тэрбээр АТГ-т шалгагдаж буй. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Иймд тэрбээр тохирооны үндсэн дээр нэрээ татаж болзошгүй гэж эх сурвалж мэдээлээд байгаа юм.

Харин Л.Гантөмөр болон Д.Эрдэнэбат нар намын дарга болох амбиц төдийлөн байхгүй, рейтинг нь ч тийм өндөр биш байгаа гэнэ.  Тэгвэл АН-ын даргад Ж.Батзандан, С.Эрдэнэ нар сонгогдох магадлал хамгийн өндөртэйд тооцогдож байна. Ж.Батзанданг шинэ залуу гишүүн, шударга үнэний дуу хоолой болж байгаа гэж намынхан нь ихэд ам сайтай байгаа гэнэ. Тэрбээр анх АН-ын даргад өрсөлдөх эрхмүүд 250 сая төгрөгний урьдчилгаа өгнө гэж нийтэд мэдээлсэн юм. Гэхдээ мөнгөгүйгээ гайхаж байсан тэрбээр гэнэт л урьдчилгаагаа төлөн сунгаанд оролцсон.

С.Эрдэнийн хувьд рейтинг өндөр байгаа. Гэвч тэрбээр намын даргын суудлыг авахын тулд улаарч, мөнгө тарааж байгаа тухай жиргээчид жиргэж эхэлсэн. Мөнгө тарааж, санал худалдаж авч байгаа нь ялах магадлалтай эрхмийн нэгд яах аргагүй тооцогдож байгаа гэнэ.

Ямартай ч АН-ын даргын сунгаа үргэлжилж, нэр дэвшигчид хөдөө орон нутгаар уулзалт хийж байна. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 28-нд дуусна. Улмаар сонгуулийг 29-ний өдөр явуулж, даргаа сонгох юм.

Б.Анир



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN