Шинэ мэдээ

Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 16:44   |   0Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хамт хятад иргэдийг баривчиллаа1 сар 17. 16:44   |   0Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарч нэг хүний амь эрсэджээ1 сар 17. 15:44   |   0Д.Хаянхярваа: Хэдэн хуульд өөрчлөлт оруулснаар “Саарал жагсаалт”-аас гарахгүй1 сар 17. 15:44   |   0Ц.Нямдорж: Н.Номтойбаярын холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй1 сар 17. 15:44   |   0Соёлын өвүүд цаазын тавцанд1 сар 17. 15:44   |   0Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!1 сар 17. 15:44   |   0Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 17. 15:44   |   0Урсгал сөрж бусдын амьдрал, аз жаргалыг бүү тасла1 сар 17. 15:22   |   0Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав1 сар 17. 15:13   |   0Прокуророос Н.Номтойбаярын зодооны бичлэгийг шалгуулахаар цагдаад албан бичиг хүргүүлжээ1 сар 17. 15:13   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 15:01   |   0Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа1 сар 17. 14:57   |   0Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бие даасан нэгжтэй болжээ1 сар 17. 14:44   |   0Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна1 сар 17. 12:44   |   0Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!1 сар 17. 10:44   |   0Найман бог, хоёр бод хулгайлбал 2-8 жил хорих хуулийн төслийг баталлаа1 сар 16. 14:44   |   0Ц.Гарамжав гишүүн төсөвт 10 тэрбум төгрөг тушаах уу1 сар 16. 14:24   |   067 ам метр талбайтай евроблокон сууц барих төсөв1 сар 16. 14:20   |   0Мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн хүмүүс ял сонсжээ1 сар 16. 13:39   |   0Давтагдашгүй Чинбаа1 сар 16. 11:16   |   02020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 10:59   |   1МСНЭ-ийн 69 жилийн ой тохиож байна1 сар 16. 10:55   |   0АТҮТ-өөс 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” -ээр зарлалаа1 сар 16. 10:25   |   1УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд үг хэлж, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа1 сар 16. 10:02   |   0Улаан даашинзтай бүсгүй, улсын удирдагч хоёр...1 сар 16. 9:55   |   0Украйны онгоцыг сөнөөж буйг бичсэн этгээдийг баривчилжээ1 сар 16. 9:51   |   0Төрийн нурууг төрд бэлтгэгдсэн хүн л түшнэ1 сар 16. 9:09   |   3Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилтод парламентын үүргийг нэмэгдүүлнэ1 сар 15. 17:59   |   0Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна1 сар 15. 16:44   |   0

Соёл урлагийн "Оны онцлох үйл явдлууд"

2016 оны 12-р сарын 28  -  9 цаг 20 минут

2016 он улиран одож, 2017 айлчлан ирлээ. Өнгөрсөн жилийн хувьд сонгуультай, олимптой, АСЕМ, наадамтай онцлох үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрөв. Үүнээс Zaluu.com сайт соёл урлагийн үйл явдлыг ОНЦЛОХ-оор нэрлэж байна.

"Дэлхийн мисс-2016" тэмцээнд Монгол Улсын мисс шилдэг 11 дүгээр байрт шалгарлаа

АНУ-ын Вашингтон хотноо “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн энэ сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө.  “Нэг дэлхий –Нэг мөрөөдөл, Дэлхийн мисст хамтдаа” уриан дор 120 орны гоо бүсгүйчүүлийг нэгтгэсэн энэ тэмцээнд  Монгол Улсыг төлөөлөн Алтангэрэлийн Баярцэцэг оролцсон юм.

“Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний үнэлгээнд энэ жил нэгэн шинэ зүйл орж ирсэн нь MOBSTAR аппликэйшн байсан. MOBSTAR аппликэйшнаар дамжуулан гоо бүсгүйчүүдэд санал өгөх нь тэмцээний шалгаруулалтын нэгэн томоохон “үнэлгээ” байсан юм.

Олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг дэлхийн хамгийн томоохон сайт болох Missosology-д Монгол Улсыг гуравдугаар байрт жагсаан оруулж онцолсон ч  хүн амын тоо багатай учраас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай хэмээн бичиж байсан билээ.

Гэвч гурван сая хүн амтай Монгол Улсын иргэд  саналаа идэвхтэй өгснөөр А.Баярцэцэг  "Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт"-аар тэргүүлж 120 гаруй орны гоо бүсгүйчүүдээс 11 дүгээр байрт шалгарлаа.

Г.Ариунбаатар “Чингис хаан” одонгийн эзэн боллоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг  Энэ жил тус шагналыг эзнээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар тодорсон нь нүдээ олсон шагнал байлаа. 

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогт Төрийн соёрхол хүртээлээ. Түүнийг хүүхдийн зохиол дагнан бичиж, үе, үеийн багачуудыг унших шүлэг, сонсох үлгэр, дуулах дуутай байлгах үйлсэд үнэнч зүтгэснийх нь төлөө Төр соёрхсон юм. Харин тэрбээр шагнал авах үедээ "надтай хамт хүүхдүүд Төрийн соёрхол авлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.

Тэрбээр, Анх арван жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгожээ. 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо  Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

“Харанга” хамтлагийнхан “Алдрын од”-ын эзэн боллоо

Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор олгодог алдрын од шагналын эзнээр “Харанга” хамтлаг тодорлоо. “Алдрын од” одонг хүртэх хамтлаг дуучдыг “Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил “Инээмсэглэл”, “Өргөө”, “Харанга” хамтлагыг “Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. “Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад  “Харанга” хамтлаг шалгарсан байна.

“Бүргэдчин охин” кино “Оскар”-ын эхний шалгаруулалтад тэнцлээ

Кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадам ирэх хоёрдугаар сарын 26-нд болно. Одоогоор тус наадамд өрсөлдөх кинонуудыг шалгаруулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал өчигдөр “Оскар”-ын шагналын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт боллоо. Энэ төрөлд  Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино тэнцжээ.

Баримтат кино төрлийн шалгаруулалтад нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг шигшиж оруулахаар болсон байна. Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24-нд зарлах юм байна. Ингэснээр  хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд  оролцох эрхтэй болох юм. 

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлсэн нь дэлхийн сая сая хүнд хүрсэн юм. Энэ нь  Холлвуудын найруулагчийн анхааралд өртсөнөөр “Бүргэдийн анчин” кино бүтээгдсэн билээ.

Монгол Улсад анх удаа олон улсын гоо бүсгүйн тэмцээн боллоо

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын хэмжээний “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүж, эх орноо төлөөлөн оролцсон манай улсын гоо бүсгүй Э.Урангоо дөрөвдүгээр байр эзэлсэн билээ. Энэ оны есдүгээр сараас аравдугаар сар дунд хүртэл хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн 60 орны гоо бүсгүй оролцсон энэхүү тэмцээний дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс зүүсэн бол гуравдугаар байранд Филиппиний мисс, мөн тавдугаар байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүсэн билээ.

Тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч,  "Монгол гоо сайхан" холбооны тэргүүн Ж.Анхбаяр зохион байгуулсан бөгөөд тэмцээний шүүгчээр амьд барби буюу Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валерия Лукьянова ирсэн юм.

Ч.Бадрал дуурийн дуулаачдын ОУ-ын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Казакстаны улсын Алмата хотноо өнгөрсөн есдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд дуурийн дуулаачдын олон улсын наймдугаар уралдаан болов. Тус уралдаанд Монгол улсаа төлөөлөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин, СТА Ч.Бадрал оролцож тэргүүн байр эзэлсэн юм. ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт дуурийн дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит эл уралдаанд Болгар, Герман, ОХУ, Чех, Казакстан, Азербайжан, Кыргыз, Литвын дуучид оролцсон юм.

Манай циркчид олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн нэгдүгээр сард болсон "Massy" олон улсын циркчдийн тэмцээнээс манай циркчид “Алтан цом” хүртэв. Тодруулбал, Монголын үндэсний циркийн СТА Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje & Guys” хамтлаг “Дээсээр наадагчид” үзүүлбэрээрээ энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Энэ оны анхны гэж тодотгож болох тус тэмцээнд нийт 12 орны циркчид өрсөлдсөнөөс Монголын “Puje & Guys” хамтлаг ийнхүү “Алтан цом” хүртсэн юм. 

Дээрх үйл явдал нь Монголын циркийн түүхэнд анх удаагаа "Дээсээр наадагчид" үзүүлбэрээр "Алтан цом"-ын эзэн болсон анхны тохиолдол юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN