ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03

Хоёр өөр Ц.Нямдорж...

/12-р сарын 19/  -  13 цаг 05 минут

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цоо шинэ төрхөөр танигдах гэж чармайж байна. Уг нь бол улс төрд шинэ хүн биш. Албан тушаал, эрх мэдэлд хүргэсэн намаа надад хамаагүй гэж мэдэгдэх болов.
 
МАХН-ын төв хорооны мэргэжилтэнгээс ажлаа эхэлсэн Ц.Нямдорж “МАН-ын төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” гэж хэлээгүй биш үү. Тэр Ц.Нямдорж хаачсан бэ.
 
Анх удаа УИХ-ын чуулган удирдаж байгаа мэт аашлах юм. 2005 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа ашигт малтмалын хууль засаад огцорсон Ц.Нямдорж мөн үү. УИХ-ын гишүүн С.Оюуныг асуулт асуухад хэдэрлэж “Оюунаа үглэж суугаад хугацаагаа дуусга” гээд микрофоныг хааж байв. Бас л танил дүр зураг шүү. Залуу парламенч Х.Тэмүүжинг “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай" гэж хэлээгүй бил үү.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг“ Нойлд унасан Баасанхүү” гээд зогсохгүй МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийг “Оймсонд хавчуулагдаад ороод ирсэн” гэж доромжилдог байлаа. 2010 онд төрийн ордон дотор Ж.Сүхбаатар гишүүнийг боож унаган танхайрч байгаагүй гэж үү. Нутгархах, жалга довны үзлийг дэвэргэн УИХ-ын сонгуулиар Увс аймагт очоод“УИХ-д их халхтай үздэг ганц баяд байг” гэж хэлсэн Ц.Нямдорж та мөн үү.
 
Яагаад “Ашигт малтмалын хуулийг засав” гэхээр “Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд ч гэх юм. Үнэндээ УИХ-ын мэдэлд байдаг" гэсэн Ц.Нямдорж мөн үү. “Би анхны хуульч УИХ-ын дарга учир хууль засах эрхтэй” гэж мэдэгдсэн Ц.Нямдорж мөн үү. Эдийн засагч С.Авирмэд “Ц.Нямдорж Ашигт малтмалын хуулийг орондоо засаад уул уурхайн орд буруу замаар орсон” гэж мэдэгдээгүй гэж үү.
 
2006 онд Увсын гаралтай “Начин заан” ломбардны эзэн Алагийн Батсүх гэдэг нөхрийг О.Чулуунбатын оронд Монгол банкны Еренхийлөгчөөр томилуулах гэж зүтгэсэн Ц.Нямдорж та мөн үү. Эндээс Н.Энхбаяр та нарын зөрчил үүссэн гэдэг шүү дээ. "Их өр”-ийг тэглэхэд баярын нулимстай зогссон С.Дулам, Ц.Нямдорж, Ж.Бямбадорж нар биш гэж үү. “Монголчууд бидэнд хүнд үе тохиоход бурхан тэнгэрээс Н.Энхбаярыг илгээсэн” гэж байгаагүй бил үү.
 
Г.Алтангийн нөхөр С.Жамьянсүрэн “Ц.Нямдорж архи спиртийн хуульд өөрчлөлт оруулаад манай компаниас 31 сая төгрөг авсан” гэж мэдэгдэж байлаа. Тэр Ц.Нямдорж та мөн үү. Ц.Нямдоржийн нэртэй хамт Г.Алтан гэсэн нэр байнга явдаг билээ. Хуульзүйн сайд байхад С.Зоригийн хэргийг илрүүлэх гэж чармайж байсан нь үнэн. Бодитой мэдээлэл байсан уу, үгүй юу. “Даргагүй нам яаж УИХ-ын сонгуульд оролцохыг нь харна” гэж АН-ыг дайрч байлаа.
 
Тухайн үе Дамирангийн Энхбатыг Франц улсаас хулгайлан авчирсан байж билээ. Ц.Нямдоржийг Хуульзүйн сайд байхад С.Зоригийн хэрэгт хамгийн олон хүн баригдсан байдаг. Тэр олон хүнийг баригдахад харж суусан Ц.Нямдорж та мөн үү. 2008 оны долоон сарын 01-ний хэргийг "Энэ жагсаал цуглааныг хөлсөөр зохион байгуулсан нь ойлгомжтой. Урьд нь ч хөлсөөр зохион байгуулдаг байсан. Иргэний хөдөлгөөн гэдэг юм гарч ирж, долоон сарын нэгэнд энэ хэргийг өдүүлсэн.
 
Xүмүүc нь дандаа хөлсөөр ажилладаг байсан. Ийм байдлаар энэ удирдлагагүй массыг турхирч асуудлыг хурцатгасан, туйлд нь хүргэсэн” гэж мэдэгдсэн эрхэм та мөн үү. Иргэний хөдөлгөөнүүдийг хөлснийхөн гэдэгтээ итгэсээр байгаа юу. Тэгвэл тэндээс гарч ирсэн Ж.Батзанданг ихэд хайрлах болов. Таны сайн дурын уран сайханч гэж цоллосон С.Жавхлан бас л иргэний хөдөлгөөнүүдийг эд эс биш гэж үү.
 
Г.Уянга Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул, мэдээлэл дамжуулагч" гэж зарлаж байлаа. БНХАУ-д айлчилсан, архи уусан, бэлэг сэлт авсан зэргийн баримт гараагүй гэж үү. Тэр "Ц.Нямдорж Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байсан нь баримтаар тогтоогдсон зүйл" гэж хэлээд генерал Ж.Баатар шоронд суусан билээ. Бараг улсын нууц задруулсан хэргээр ял авсан байх шүү. Н.Энхбаяр нэгэнтээ “Ц.Нямдорж нулимс цийлэгнүүлэн орж ирээд “Таниас намайг холдуулах гэсэн улс төрийн явуулга гэсэн’’ гэдэг билээ. Н.Энхбаярын өмнө нулимс цийлэгнүүлэн зогсож байсан Ц.Нямдорж мөн үү.
 
Гэр оронгүй, үзэх телевизоргүй гэдэг хүн дээ. Гэтэл “MSC” группын барьсан сая ам.долларын үнэтэй байрандаа амьдарсаар байна. Яасан буянтай хүн гэхээр Ц.Нямдоржийг үнэтэй байрандаа түрээс авалгүй суулгаад байдаг юм бол. Авилгал гэж арай ойлгож болохгүй байх. Ц.Нямдорж огт байргүй хүн биш ээ.
 
Битүү дохиолол хамгаалалт бүхий хаусыг хоригдлуудаар Гүнтэд бариулсан. Та тэр хоригдлын амь нас сүйдэн бариулсан барилгаа “Нэг муу дүнзэн байшин” гэдэг л дээ. Тэр уулын мухарт улсын хөрөнгөөр зам тавьсан байдаг та тавиулаагүй биз. Хэдэн тэрбумаар боссон ихэр хаусаа сайн тайлбарлаж чадахгүй л яваад байна уу. Таны энэ хоёр хаусыг зургаан сая ам.долларын үнэтэй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын О.Магнай хэлсэн билээ.
 
Ц.Нямдорж ”Би ийм булхай луйвар үзээгүй” гэж ярих болжээ. Хадгаламж зээлийн хоршооноос 300 сая төгрөг зээлээгүй гэж үү. Хадгаламж Зээлийн хоршооны хохирогчид Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Сономпил та нарыг зургийг шатааж огцрохыг шаардан жагсдаг байлаа. Тэр “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршооноос 300 сая төгрөгийн зээл авагч Ц.Нямдорж та биш гэж үү.
 
Бид одоо цоо шинэ Ц.Нямдоржийг харж байна. Эрдэнэт үйлдвэрийг ард түмэндээ буцаан өгөх гэсэн тэмцэгчийг харж байна. Бид яагаад мэддэггүй байсан юм бэ. 2012 онд Д.Тэрбишдавга “Ц.Нямдорж төрсөн нутагтаа очих нүүргүй болчихсон учраас жагсаалтанд орсон. Жинхэнэ араас хутга шаагч өөрөө. Н.Энхбаяр даргыг яалаа" гэж байв.
 
Тэр нэр нүүргүй Ц.Нямдорж биш биз. Одоо олигархжсан нийгмийг сөрөн зогсогч, шударга тулдаа түрээсийн байранд амьдарагч Нямдоржийг харж байна. Энэ хүн багтай юу. Хятадын тагнуул, хууль засагч, хоригдлуудаар зургаан сая ам.долларын хаус бариулагч, УИХ-ын гишүүнийг зоддог, гөлөг, нохой, баасаар нь дуудагч хаачсан вэ.
 
Энэ намын төлөө чөтгөртэй ч нэгдэнэ, амь насаа өгнө гэгч хаачсан бэ. Албан тушаалын төлөө шаргуу тэмцэгч хаачив. Д.Тэрбишдавгын хэлээд байсан ханилж явсан нөхрөө хажуу бөөр рүү бүлэгч хаачив. Тэр муухай Нямдорж байхгүй болсон.
 
Одоо ард түмнийхээ төлөө намаа ч золиослоход бэлэн, дүрдээ орсон, илүү ихийг мөрөөдөгч Ц.Нямдорж ирж явна.
 
Б.Дорж
Эх сурвалж: “Өдрийн сонин”



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих