Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв5-р сарын 29Б.Дармаа: Коронавирус мутацид орж байна уу гэдгийг нүдээ бүлтийтэл харж байна5-р сарын 29Хөдөө аж ахуйг дэмжих сан 1000 гаруй аж ахуй нэгж, иргэнтэй гэрээ байгуулан дэмжлэг үзүүлжээ5-р сарын 29Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй 10 эрэгтэй тутмын зургаа нь 25-39 насныхан байна5-р сарын 29589 нэр дэвшигч тус бүрт 15 минутын төлбөргүй сурталчилгаа явуулах цагийг хуваарилжээ5-р сарын 29Асаргаа шаардлагатай хүүхдүүдэд урт болон богино хугацааны үйлчилгээ үзүүлэх тасаг байгууллаа5-р сарын 29Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна5-р сарын 29БНСВУ цахим визээр нэвтрэх эрхтэй улсын тоогоо нэмэгдүүлэв5-р сарын 29Авлига өөр нэг цар тахал5-р сарын 29Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ5-р сарын 29Ерөнхий сайд теле хичээлийн багт талархал илэрхийлжээ5-р сарын 29Сонгуулийн үйл ажиллагааны үед "Ковид-19" халдвараас сэргийлэх журам батлагдан гарлаа5-р сарын 29Helsingin Sanomat: КОВИД-19-тэй хийж байгаа Монголын өвөрмөц, үр дүнтэй тэмцэл5-р сарын 29Сонгуулийн өдөр тусгаарлалтад байх иргэд санал өгөхгүй5-р сарын 29Үндэсний хэмжээнд улсын бүртгэлтэй анхан шатны ба дундын хоршоодод үнэлгээ хийж байна5-р сарын 29Эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэллээ5-р сарын 29Ирэх сард хийхээр төлөвлөсөн 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5-р сарын 29Т.Уламбаатар: Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна5-р сарын 29Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа5-р сарын 29Ж.Алтайбаатар: Манай улсад шашин хоорондын үл ойлголцол үүсэх шалтгаан байхгүй5-р сарын 29Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5-р сарын 29Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой5-р сарын 29Шатахууны үнийг дахин буулгаж, 10 жилийн өмнөх үнээр борлуулж эхэллээ5-р сарын 29Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдыг АТГ-ынхан шалгаж байна гэв үү5-р сарын 29Т.Доржханд: Өнөөдөр хуулиа зөрчөөд Н.Номтойбаярыг, маргааш өөр нэгнийг дэвшүүлэхгүй бол сонгуульгүй төр үүснэ5-р сарын 29Б.Баярмаа: Иргэний нийгмийнхэн нийгмийн баялаг бүтээгчид5-р сарын 29Монгол цэрэг бусад орныхноос ямар ялгаатай вэ?5-р сарын 29БНСУ-ын Импорт-Экспорт банктай зээлийн гэрээ байгуулж, 7009 айлын түрээсийн орон сууц барихаар боллоо5-р сарын 29Самбалхүндэв оршуулгын газарт 10 мянга орчим мод байна5-р сарын 29Казахстан улсаас эх орондоо ирэхээр 1000 гаруй иргэн хүсэлт явуулжээ5-р сарын 29

Төсөвт зоригтой шинэчлэл хийх санаачлага гаргасан Засгийн газрыг "ганхуулахаар" оролдож эхлэв үү

2016 оны 9-р сарын 6  -  12 цаг 00 минут

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд сар гаруйханы хугацааг ардаа үдлээ. Өнгөрсөн хугацаанд бүтэц бүрэлдэхүүнээ батлуулж, ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрынханы хамгийн түрүүнд хийсэн ажил нь төсвийн тодотгол байлаа. Сангийн  яамнаас оруулж ирсэн төсвийн тодотгол иргэдийн төдийгүй гишүүдийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Тодруулбал, төрийн өмчит компаниудын захирал болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын цалинг бууруулах санаачлага гаргасан нь олон хүний талархалыг хүлээхийн сацуу уур ундуйцлыг хүргэж орхив.

Ингээд иргэд ойрын өдрүүдэд төсвийн тодотголыг УИХ хэрхэн хийх вэ, цалин тэтгэвэр нэмэгдэх үү, татварын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэх зэрэг асуултуудад хариулт хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд хангалттай яригдаж байгаа дарга нарын хэтэрхий өндөр зардлыг танаж иргэдийнхээ идэх талх, сүүний мөнгийг хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам болох учиртай. Нөгөө талаараа "элгээрээ хэвтээд" буй хэмээн нэрлэгдсэн эдийн засгийг хамгаалж үлдэх сүүлийн гарц ч байж болох юм. Тиймээс УИХ ойрын өдрүүдэд иргэдийнхээ болон эх орныхоо ирээдүйг чиглүүлэх тун чухал шийдэрийг гаргах ёстой юм.

Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдыг намын нөхөд нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаарх мэдэээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдлаа. Тодруулбал, "гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргажээ" гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд өчигдөр нэлээд хөвөрсөн. Сүүлд нь Д.Цогтбаатар гишүүн "худал" гэсэн тайлбар өгснөөр асуудал түр намжсан юм. Сэтгүүлчид хэдийгээр хардах эрхтэй ч ийн худал мэдээлэл түгээж болохгүй. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс л үнэн бодитой, тал бүрийн өнцөгөөс мэдээлэл сонсдог. Байгуулагдаад 100 ч хоноогүй, дөнгөж үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг батлуулах гэж байгаа Засгийг ингэж харлуулах нь зүйд нийцэхгүй. Ер нь ганц энэ мэдээлэл гэлтгүй өнгөрсөн өдрүүдэд хийхээр төлөвлөж буй ажил болгоныг нь мушгин гуйвуулж асуудлыг буруу өнцөг рүү хандуулахыг ихэд хүсч байх шиг байна.

Эдийн засгийн хамгийн хүнд хэцүү "гал" рүү ханцуй шамлан орж буй шинэ Засгийн газрыг эдийн засгийг эргэн сэргээхэд нь гар бие оролцож хэрэгтэй санал, санаачлагаа нэмэрлэх нь хамгийн зөв шийдэл байлтай.

Ч.Ган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

Бүх эрх хуулиар хамгаалагдсан
© 2015-2020 он. DEED.MN