Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Нийтлэл   Улс төр 14:18 , 2024-4-24

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев нар Чингис хааны музейд нээгдсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг үзлээ. Түүний дараа “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев  “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” үзэсгэлэнгээ нээж үг хэллээ.

Тэрбээр, нүүдэлчний соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн их өв билээ. Нүүдлийн соёл иргэншлийн гол шинж чанар бол түүхийн үнэт зүйл төдийгүй тухайн үеийн бэлэгдлийг агуулсан дурсгалт материаллаг соёл юм. Нүүдэлчин соёл иргэншлээс үлдсэн зүйлс нь хүн төрөлхтний соёл иргэншлийн өвийн арвин их баялгийг бидэнд сануулж, тэр хэвээрээ хадгалагдан, хойч үед маань уламжлагдан үлддэг гээд гэрэл зургийн үзэсгэлэн нүүдэлчдийн соёл иргэншлийн талаар санал бодлоо солилцох, судалгаа шинжилгээний үр дүнгээсээ хуваалцах боломж олгож байна хэмээн өгүүллээ.

Мөн тэрбээр, манай хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулах, түүх, утга зохиол, археологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, найрамдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүх соёл, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгүүдийн нягт харилцааг хөгжүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өрнүүлэхийг 2024-2025 онуудад зохион байгуулах санал тавьсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр, Чингис хаанаас өмнөх цаг үеийн эртний төрт улсууд, Монголын эзэнт гүрний үе, Их хааны угсааныхны үе гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх дэлхийн жишигт нийцсэн энэхүү музейг Монголчууд бид 2022 онд өлгийдөн авсан билээ гээд хоёр улсын түүх, соёл, өв уламжлалын эртний найрсаг харилцааг онцлоод “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” үзэсгэлэн гүн сэтгэгдэл төрүүлж буйгаа илэрхийлсэн юм.  Мөн үргэлжлүүлэн, Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз Улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл бөгөөд сүүлийн жилүүдэд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлээр хоёр улс тус тусын санаачлагыг гаргаж, олон улсын наадмыг зохион байгуулж ирсэн. Өнөөгийн даяаршин дангааршиж буй дэлхийн шинэ дэг журамд түүх, хэл, соёлын хувьд ойр, түүхэн найрсаг харилцаат улс орон, ард түмэн хоорондоо бүс нутаг, олон улсын харилцаан дахь өөрсдийн нийтлэг эрх ашгаа зөвшилцөл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь нэн чухал юм.

 

Тэгвэл Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэгэн цэг бол Алтай билээ. Алтай, тэр дундаа Алтай судлал, Алтай хэл, Алтайн соёл, Алтайн түүх, археологийн өв, гэдэг нэршил олон улсад нэгэнт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гээд Алтайгаас Тэнгэр уулын зүг хүргэсэн ард түмний нэг бол Киргизүүд гэдгийг өнөөгийн байдлаар Киргиз улсын нутаг дэвсгэрт 43 ширхэг руни бичгийн дурсгал олдсоноор тайлбарлаж болно. Энэ нь Киргиз түмэн бол Алтайн соёлыг өв залгамжлагч төдийгүй түгээгч ард түмэн гэдгийг ч харуулж буй хэрэг юм.   

Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орнуудын хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Алтайн соёл нь эртний шүтлэг, бишрэлийг өөртөө агуулж байдгийн хувьд монгол-киргиз ард түмнүүдийн соёлын хэлхээ холбоог харуулах үндэс суурь болж өгдөг.

Мал аж ахуйд суурилсан нийгмийн бүтэцтэй хоёр ард түмэнд ижил төстэй, дундын үгнээс гадна, соёл, зан заншил, сэтгэлгээний олон нийтлэг зүйл байдаг талаар Монгол, Киргиз төдийгүй олон орны эрдэмтэн судлаачид өгүүлдэг билээ. Залуу судлаачид, эрдэмтэн багш нарыг солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, хамтарсан судалгааны ажлуудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. 2024 оны 4-р сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ олон улсын чуулга уулзалтад Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев Та оролцох болсонд туйлын баяртай байна гэв.  

Нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг нар оролцлоо. “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлыг эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт найман илтгэл хэлэлцэгдэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм. Уг арга хэмжээг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 43.228.129.162 ]Зочин   • 4 сарын 24. 17 цаг 23 минут

ok



ШИНЭ МЭДЭЭ

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав3 цаг 45 минутын өмнө“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ3 цаг 47 минутын өмнөБНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА3 цаг 51 минутын өмнөҮерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо4 цаг 20 минутын өмнөШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА4 цаг 25 минутын өмнөЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО4 цаг 34 минутын өмнөТөсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18