Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа

4:38 , 2026-3-3

Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсгийг 2024 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсны нэг нь Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн ахлан ажилласан тус ажлын хэсэг өнөөдөр (2026.03.03) хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Иргэний хууль бол зах зээлийн эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулсан, өмчийн эрх, гэрээний чөлөөт байдал, үүргийн эрх зүй, өв залгамжлал, гэм хор, олон улсын хувийн эрх зүй гээд иж бүрнээр системчлэн зохицуулсан, эрх зүйн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын хамрах хүрээгээрээ хувийн эрх зүйн “Үндсэн хууль” болохыг онцолсон юм. Иймд Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг нарийвчлан судалж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар төрөөс хувийн эрх зүйн харилцааг нийтийн эрх зүйн аргаар зохицуулж, харилцан уялдуулах замаар бизнесийн эрх зүйн харилцааг эрүүлжүүлэн “чөлөөлөх” нь шинэчлэлийн нэгэн том зорилт гэдгийг тэрбээр дурдсан юм.

Мөн Улсын Их Хурлын дарга иргэд хоорондын, эсхүл иргэн-аж ахуй эрхлэгч хооронд үүсэх арилжааны харилцааг ялган зохицуулах, бизнесийн онцлог шинжийг тодруулж, мэргэжлийн, илүү хариуцлагатай, шуурхай байх агуулгаар баяжуулах, тодорхой болгох, хэрэглэгчдийн эрх олон салбарт зөрчигдөж, хэрэг маргаан үүсэж буйг богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлэх олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах (class action) зохицуулалтыг бий болгох, түүнчлэн хуулийн уламжлалт зохицуулалтыг технологид суурилсан шинэ нөхцөлд нийцүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжиж, итгэлийг хамгаалахад эрх зүйн шинэчлэлийн бодлого чиглүүлэх шаардлагатайг чиглэл болгосон юм.

2002 онд баталснаас хойш Иргэний хуульд 29 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг энэ хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд ажлын хэсгээс 45 судлаач, эрдэмтдийг татан оролцуулж, иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтэн, судлаач нар таван дэд хэсэгт хуваагдаж, иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн, гэрээний эрх зүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэм хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүй гэсэн чиглэлээр ажилласныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулсан юм.

Судалгааны багууд Иргэний хуульд ажиллахгүй болон дутуу байгаа зүйлс юу байгааг тогтоож, дутуу байгаа харилцааг бие даасан хуулиар салбарлуулан зохицуулахдаа, тухайлбал, Арилжааны хууль баталъя гэвэл ямар цар хүрээтэй байх вэ гэдгийг тодорхойлох чиглэлийн дагуу ажилласан байна.

Дэлхий дахинд гарч байгаа эрх зүйн шинэ харилцаа, нөхцөл байдлыг харьцуулан судлах шаардлагын үүднээс ажлын хэсэг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хоёр жилийн судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг мэдээлсэн юм. Тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, ноён Мияги Кэнсүкэ энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын Иргэний хуулийн хэрэгжилтийг анх удаа үндэсний хэмжээнд иж бүрэн судалсныг онцлон сайшааж, цаашид улам нарийвчлан шүүн тунгааж, хувийн эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэний хуулийн Ерөнхий ангийн судалгааг судлаач Н.Отгончимэг ахлагчтай баг хариуцан гүйцэтгэжээ. Тэрбээр энэ талаарх хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавив. Ерөнхий анги дахь тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаарх илтгэлдээ тэрбээр хуулийн ерөнхий үндэслэл, 1-9 дүгээр бүлгийн 1-82 дугаар зүйлийг хамруулсан судалгаандаа тус баг Монгол Улсын шүүхийн болон олон улсын практик зэргийг харьцуулан харгалзсанаа дурдав. Тус багийн судлаач нар хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагагүй, тодорхой хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсний зэрэгцээ Иргэний хуулийн нөөц боломж шавхагдаагүй байна гэж үзжээ.

Иргэний хуулийн Ерөнхий ангид хийсэн судалгаа, түүний дүгнэлтүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мэндсайхан, Б.Буянхишиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Давааням, Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа нар асуулт асууж, саналаа илэрхийлэв. Т.Мэндсайхан багш Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчимтай санал нийлэхгүй байгаагаа хэлж, талуудын чөлөөт байдлын зарчим, төсөөлөгдөх нөхцөл байдал, заншлын хэм хэмжээ, тогтсон практик гээд эх сурвалжийн эрэмбийн асуудал байгааг сануулсан юм. Мөн хуулийн этгээдийн өөр өөр хэлбэрүүд, тэр дундаа нийтийн өмчид түшиглэсэн буюу төрийн байгууллагуудын асуудал ойлгомжгүй байгааг ярьж, үүнийг Иргэний хуулийн хүрээнд оруулах асуудлыг хөндөв. Түүнчлэн хуулийн 56.1.9 дэх зүйл, 5-6 дугаар бүлгүүд, 40.1 дэх хэсэг, 7 дугаар бүлгийн төлөөлөх эрхийн асуудлуудад анхаарах шаардлагатайг тайлбарласан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Давааням мөн Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчмын талаар асууж, хариулт авсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Буянхишиг тусгайлсан хэм хэмжээ нь Иргэний хуулиас давуу үйлчлэлтэй байх талаар тодорхой тайлбарласан юм. Гэхдээ Иргэний хуулийн этгээдүүдийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг тусгай зохицуулалт гэж ойлгохоор бус нийтийн эрх зүйн бодлогын шинжтэй баримт бичиг, эсвэл төрийн байгууллагын түвшинд гаргаж байгаа захиргааны акт зэрэг нь Иргэний хуулийг эвдэх ёсгүй гэлээ. Мөн Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа Иргэний хуулийг 2002 онд анх батлахдаа эдийн болон эдийн бус харилцаа, амины харилцааг зохицуулах маш нарийн хууль байна гэж төсөөлж боловсруулсан кодексийн шинжтэй хууль болохыг дурдаад, гэвч субъектив эрхийг зохицуулсан Санхүүгийн түрээсийн, Франчайзингийн, Хөдлөх болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гээд бусад хуулиуд гарч эхэлснээс үүдэн систем эвдэгдсэн гэдгийг дүгнэсэн юм. Иймд Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчим зөв гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлэв.

“Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг судалгааны бусад багийн илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ажлын тайлан10-16, 18:28ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ10-8, 18:04Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10-7, 15:25ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ9-28, 16:33УИХ АРД ТҮМНИЙ ТӨСВИЙГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА9-28, 16:27“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлт эхэллээ9-25, 14:14Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа9-23, 13:52Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9-23, 13:49НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9-23, 13:42УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9-23, 0:20Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа9-23, 0:17ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ9-22, 18:21УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9-22, 15:13Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана9-15, 20:45ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА9-14, 20:45УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8-6, 0:00МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИНЭ 100 ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ТҮҮХЭН МӨЧ АЙСУЙ7-24, 19:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43