Монгол Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

Улс төр 4:17 , 2026-3-30

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ асуудлыг өчигдрийн буюу энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн юм.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлснийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал өчигдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс өнгөрөгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд энэ асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх шаардлагатай үзэн, ажлын гурав хоногийн завсарлага хүссэн боловч хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, өнөө өглөө Төрийн байгуулаллтын байнгын хороо хуралдаж, ардчилсан парламентыг бэхжүүлж, парламентын дархлааг сайжруулах, улс төржилтөөс ангид болгоход чиглэсэн дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн, мөн Улсын Их Хурал болон Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай тул завсарлагыг үргэлжлүүлэхгүй гэлээ.

Ингээд Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 87 нь буюу 76,3 хувь дэмжлээ. Ийнхүү санал дэмжигдсэн тул “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцлоо.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын тамгыг гардан авч, суудлаа эзэлснээр үүрэгт ажилдаа орлоо. Тэрбээр Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлын хүлээн авсантайгаа холбогдуулан үг хэлж, талархал илэрхийлэв.

Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх  бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн боловч олон намын оролцоотой парламент дахь бодлого шийдэл, байр суурийн ялгааг хуулийн гадуурх улс төрийн тоглолт болгож болохгүй тэрбээр хэлсэн үгэндээ онцлов.

Ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа тэрбээр сануулан, Монголын ард түмний парламентат ёсны сонголтыг ямагт хүндэтгэн бататгаж, парламентийн дархлааг  бэхжүүлэх нь чухал болохыг дурдав. Хүн биш, хууль засаглах ёстой гэж бид олон жил ярьсан хэдий ч хэрэгжихүйц хууль баталж чадахгүй байгаагаас хэрэгжилт муу байна хэмээн Улсын Их Хурлын дарга анхааруулж, хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан хуулийг баталж, улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлан, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэж ажиллахыг уриалав.

Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт татвар төлөгчид, ажлын байр бий болгон баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй болсон энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүддээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэн, бодлого шийдлээ зөв залж, иргэд, сонгогчдоо төлөөлөн түмэн олноо түшиж ажиллах нь Улсын Их Хурлын гишүүдийн хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа болохыг онцлон тэмдэглэлээ. Сорилт бэрхшээлд хурдтай зөв шийдэл гаргаж, төрийн оролцоог багасгаж, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг тэлэх нь эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс хэмээн санаж ажиллахыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ3 цаг 11 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов3 цаг 22 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов3 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4-7, 4:08