Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2026.04.03) нэгдсэн хуралдаан оройн 19:40 цагт үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулгыг сонслоо.
Ерөнхий сайд танилцуулгадаа улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж байгаагаа танилцуулав.

Тэрбээр төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлж, зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод өгч, төсвийн хөрөнгийг хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгохоо илэрхийллээ. Мөн зах зээл дэх төрийн оролцоог хазаарлаж, хувийн хэвшлийн өсөж өндийх орон зайг нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө гээд, “Чөлөөлье” санаачилга, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо товч дурдлаа.
Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэх улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болгосноо Ерөнхий сайд Н.Учрал хэлж, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг, Шадар сайдад Т.Доржханд, Н.Номтойбаяр нарыг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Б.Энхбаярыг, Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгийг, Сангийн сайдад З.Мэндсайханыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдад С.Амарсайханыг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Г.Дамдиннямыг, Батлан хамгаалахын сайдад Д.Батлутыг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Ц.Сандаг-Очирыг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Аубакирыг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Ж.Алдаржавхланг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Э.Бат-Амгаланг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Идэрбатыг, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдад Ч.Номинг, Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Эрүүл мэндийн сайдад Э.Батшугарыг томилохоор танилцуулав.
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын 40 гишүүн асуулт асууж, хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд МАН-ын дотоод хагаралыг сануулж, бүлэглэлүүд харилцан бие биенийхээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, булхай луйврыг уудлан илчилснийг хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, тогтоолгон сайдын албан тушаалд нэр цэвэр тохоон томилогдох нь зүйтэй талаар саналаа хэлж байлаа. Мөн зарим сайдын томилгоо оновчтой бус, нарийн мэргэжил шаардах салбарт мэргэжлийн бус хүн томилж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын цөөн бус гишүүн илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын удирдлагууд өөр хоорондоо барьцаалагдсан байгаа нь харамсалтай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН дэд сайд нартай нийлээд 80 сайд томилж байгааг сануулан, зарим сайд гэм буруугаа шүүхээр тогтоолгоод орж ирэх хэрэгтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Монгол төрийн түүхэнд анх удаа яам нь сайдгүй, үүрэг гүйцэтгэгчгүй тав хоносныг хэлж, бие биенээ гэмт хэрэгтнээр дуудаж байсан хүмүүс нэг кабинетэд мөр зэрэгцэн ажиллахаар орж ирж байгааг гайхаж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдыг багаа бүрдүүлээд, эрс шинэчлэл хийх болов уу гэж дэмжсэн хэдий ч танилцуулж буй багийг нь хараад дэмжиж ажиллаж чадахгүй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Н.Учралын Засгийн газар урвалт, шарвалт дундаас босож ирж байна хэмээгээд, урвагч дэргэд явахад урагш алхах зам байдаггүй юм гэлээ.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хүлээлтээс доогуур сайд нарыг оруулж ирж танилцууллаа. Өмнөх Засгийн газрыг болохгүй байна гэж л огцруулах асуудал яригдаа биз дээ? Гэтэл яг хэвээрээ орж ирлээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж Н.Учрал сайд яриад байсан ч зүгээр уриа төдий л байж_ Сөрөг хүчний зүгээс харахад ашигтай ч ард түмний үүднээс харахад харамсмаар Засгийн газар бүрджээ гээд, үр дүн гаргаж ажиллахыг хүсэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58
ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03
Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07
УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4-7, 4:08
Сэтгэгдэл