ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

3:59 , 2026-4-13

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны (2026.04.13) хуралдаан 13 цаг 48 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, П.Ганзориг, Б.Жаргалан нар хүрэлцэн ирснээр ирц 71.4 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.

Энэ өдрийн хуралдаанаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь салбарын зүрх, гүүр болсон байгууллага болох онцлогтойг тус газрын захирал Ж.Золзаяа эхэнд нь дурдав. Үйл ажиллагаагаа нь зогсон ч нийтэд нөхцөл байдлыг нээлттэй мэдээлснээр өнөөдрийн байдлаар дансаа нээлгээд байгаагаа дуулгав. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь тус салбарыг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд гаргах,  улмаар “Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур” уриатайгаар зорилгоо тодорхойлсон бөгөөд 1972 онд Шинжлэх ухаан, техник, мэдээллийн төв нэртэйгээр байгуулагдаж байжээ. Барилга нь 1974 онд ашиглалтад орсон, 2002 онд байгууллагыг Мэдээлэл, технологийн үндэсний парк хэмээн нэрлэсэн байна. Тухайн оныг хүртэл жилд улсын төсвөөс 80 сая төгрөгийг үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр хуваарилдаг байсан ч 2016 онд холбогдох шийдвэрийн дагуу төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болжээ. Ингэснээр улсын төсвөөс үйл ажиллагааны санхүүжилт олгохоо больж, байгууллага орлогоороо санхүүжих шаардлага тулгарсан гэв.

Үүнээс хойш салбарын хүний нөөцийг бэлтгэх, технологийн гарааны бизнесүүдийг бойжуулах, тэдгээрт оффисын таатай нөхцөлийг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг Ж.Золзаяа захирал Дэд хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 2023 оноос тус газрын захирлаар ажиллаж байгаа аж.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам байгуулагдан, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус газар хууль дахь 11 чиг үүргийг гүйцэтгэж, мөн Мэдээллийн технологи үйлдвэрлэл, туршилтын технологийг хөгжүүлэх үндэсний Зөвлөлийн ажлын алба болжээ. Үүний зэрэгцээ 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Виртуал бүсийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэв. Өдийг хүртэл Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, Виртуал бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үйл ажиллагаа доголдолтой байгааг дурдав.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга нийтдээ 9000 м2 талбай ч үүний 1/3 хэсгийг нэр бүхий аж ахуйн нэгж кино театр болгон ашиглаж, маш бага төлбөрөөр 14 жил түрээсэлж байгаа гэв. Бусад инкубатор компани хоёр жил бойжоод, дараагийн шатандаа шилждэг бол нэг компани 14 жил дангаараа дээрх орон зайг эзэлж, маш бага түрээс төлж ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулаад зогсохгүй, дамжуулан түрээсэлж асар их ашиг, орлого олсон нөхцөл байдлыг тайлбарлав. Энэ талаар нийтэд ил тод мэдээлж, нөхцөл байдлыг тайлбарласнаар 2025 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу одоогоос дөрвөн сарын өмнө  кино театрыг албадан чөлөөлүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ3 цаг 13 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов3 цаг 24 минутын өмнөМонгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов3 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4-7, 4:08