Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.04.21) Р.Батболд, Х.Булгантуяа, Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Б.Жавхлан, Б.Заяабал, Г.Лувсанжамц, Б.Жаргалан, О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Э.Одбаяр, Г.Очирбат, А.Ундраа, Б.Уянга, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын 19 гишүүн хүрэлцэн ирснээр, 56.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа. Хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хэлэлцэх асуудлын тов дарааллын эхэнд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал горимын санал гаргасан. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан тухай хуралдаан даргалагч Л.Соронзонболд уншиж, танилцууллаа.
Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Г.Очирбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулах талаарх тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцлоо.
Байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Д.Энхтүвшин гишүүн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдаа, үйлдвэрлэлийг дэмжиж, нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталснаас хойш нэр томьёог өөрчлөх болон найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлт дөрвөн удаа орсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэрт томоохон өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, тэр цагаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 138.2 дахин тэлж, 263.4 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн 70 гаруй хувь нь нийслэлд төвлөрдөг гэдгийг онцлов.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 26 жилийн дараа хийхэд танхимын эрх зүйн орчин сул, төрөөс эдийн засгийн бодлого боловсруулахад танхимын оролцох оролцоо тодорхойгүй, 21 аймгийн салбар танхимууд бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх шаардлагатай гэв.
Мөн олон улсын жишиг тогтсон, зохион байгуулалт, бүтэц бүхий танхимын үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг онцлогтойг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар төсөлд тусгасан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах салбар танхимд нэгдэж, асуудлаа шийдвэрлэхэд төрийн болон бусад байгууллагуудтай хамтрах, дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Нэг Үндэсний танхимтай байх бөгөөд энэ танхим нь хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор төсөлд тусгасан байна.
Найман бүлэг, 29 зүйл бүхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх тодорхой болж, жижиг, дунд бизнес эрхлэгч нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Дундын шийдэл, шийдвэрт хүрэх тогтвортой нэгдсэн бүтэц бий болно. Аж ахуй эрхлэгчдийн хооронд үүссэн маргааныг заавал шүүхээр шийдүүлэх бус эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай шийдүүлж, иргэний хэргийн шүүхийн ачаалал буурах зэрэг олон эерэг нөлөөтэй. Хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг улс төрөөс ангид, хараат бус байх зохицуулалтыг тусгасан хэмээн танилцууллаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58
ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03
Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07
УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4-7, 4:08
Сэтгэгдэл