Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.04.22) Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн төлөөллөөр хэлэлцүүллээ.
Хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг нь Гэр бүлийн тухай хууль бөгөөд уг хуулийг 1999 онд баталж, 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн учраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн барьсан тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцууллаа.

Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна.
Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг тусгасан гэв. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 88 зүйлтэй. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдахаар төсөлд тусгасан. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох гэсэн шинэ ойлголтыг хуулийн төсөлд тусгаж, тээгч эх, бэлгийн эсээ ашиглуулсан хүн хүүхдийг авах нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар зохицуулж буй. Манай улсад 2017-2024 онд гэрлэлтээ бүртгүүлээгүй хосын харилцаанаас 254,217 хүүхэд мэндэлжээ. Тэд гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх, үүрэгтэй зэргийг танилцуулгад дурдсан.
Жил ирэх тусам гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай болж, тэдгээрийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жил хамтран амьдарсан гэр бүл эзэлж байгаа. Гэр бүлийн зөрчил маргаан нь санхүүгийн хүрэлцээгүй байдал, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, үзэл бодлын зөрчил зэрэг шалтгаанаас үүдэлтэй хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын ахлах шинжээч М.Цогтбаатар танилцууллаа.
Тэрбээр, бүх аймаг, дүүрэгт Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвүүдийг байгуулж эхэлсэн, 330 сум, 204 хороонд нийт 773 нийгмийн ажилтан ажиллаж эхлээд байна. Кэйс шийдвэрлэлт 75 хувьтай буюу 10 хувиар өссөн. Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд жил ирэх тусам залуучууд гэр бүл зохиох, хэзээ хэдэн хүүхэдтэй болох зэрэгт анхаарал хандуулж байна. Гэр бүл төлөвлөснөөр хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээв.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш М.Мөнхнаран “Дангаар болон хамтарсан хэлбэрүүд: Хамтарсан хүүхэд асрамжийн тогтолцоог нэвтрүүлэхэд бэлтгэх асуудал” сэдвээр танилцуулга хийлээ. Түүний хэлснээр бол хамтарсан хүүхэд асрамжийн төрлүүдэд “Шувууны үүр” төслийг хэрэгжүүлдэг улс орон байдаг. Энэ нь эцэг, эх тусдаа амьдардаг ч хүүхэд дээрээ ээлжлэн ирж, амьдрах, асран хамгаалдаг арга. Эдгээр аргуудаас Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбар нь хамтарсан хүүхэд асрамжийн тогтолцоо хэмээн сонгож, Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэг заалт оруулсан нь олон асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хамтарсан асрамжийн хүрээнд тухайн гэр бүлийн хөрөнгө хуваагдахгүй, хүүхдэд зарцуулагдах болно гэв. Ганцхан зүйл заалт оруулж байгаа мэт боловч их өргөн хүрээний өөрчлөлтийг авчрах тул шүүхийн зүгээс шийдвэрийн төслийн загварыг бий болгох шаардлагатай. Шүүгчид хамтарсан биечилсэн хүүхэд асрамжийн төлөвлөгөө, хүүхдийн нас, онцлогт тохирсон хуваарь гаргах, хүүхдэд мэдээлэл өгөх чадвартай болох шаардлагатай. Өмгөөлөгчид гадны орнуудын хамтарсан хүүхэд асрамжийн төлөвлөгөөний загваруудыг судалж, төлөвлөгөөний загвартай болох, хүүхдийн насанд тааруулан үйлчлүүлэгчдэдээ түүнийг санал болгохуйц чадварт суралцах зэрэг хэрэгцээ, шаардлага үүсэх талаар судлаач танилцуулав.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, С.Одонтуяа нар гэр бүлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, албан ёсоор гэрлээгүй, хамтран амьдрагчдын дагавар хүүхдийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хамгаалах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, ургийн овог давхацсан 30 мянган хос гэр бүлийн асуудлыг хэрхэх тухай асуудлыг хөндсөн бол өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ гэр бүлийн шүүхийн оролцоог, “Эмэгтэйчүүд ба Тэгш эрх” ТББ-ын тэргүүн Э.Аззаяа, хүүхэд хамгаалалд сэтгэлзүйчдийг бэлтгэн оролцуулах зохицуулалт бий эсэхийг тодрууллаа.
Нэг тойргийн шүүхэд туршилтаар сэтгэлзүйч ажиллуулсан нэг жилийн хугацаанд гэр бүл цуцлуулах тухай 405 гомдол ирснээс 53 нь хүсэлтээ буцаан авсан сайн туршлага бий болсон тул шүүхүүдийг сэтгэлзүйчтэй болгох санал хүргүүлсэн хэмээн яамны төлөөлөл хариулав.
Иргэний нийгмийн төлөөллөөс асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хянан үзэх, мөн ням гарагийг гэр бүлийн өдөр болгон хуульд тусгуулах саналыг илэрхийлж байлаа. Хуулийн төсөлд хүний эрх, хүүхэд хамгаалал, тэтгэмжийг олгуулах, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал ирүүлсэн тухай танилцуулсан.
Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт нас, насны төлөөллийг оролцуулж, хүүхдийн дуу хоолойг тусгасан онцлог үйл явдал болж буйг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл тэмдэглэв. Тэрбээр хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Ажлын дэд хэсэгт бүртгэн авч байгааг чухалчилсан. Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож санал, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58
ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03
Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07
УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4-7, 4:08
Сэтгэгдэл