
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн (2026.04.24) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна” гэж заасан байдаг. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулах зохицуулалттайг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцууллаа.
Улсын Их Хурлын асуулгын цагт 17 гишүүн асуулт тавихаар урьдчилан ирүүлснийг цахимд байршуулжээ. Асуулгын цагт Ерөнхий сайд Н.Учрал оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авлига сэдвээр мэтгэлцэхээр асуулт бэлдсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээд, эхний асуултыг тавьсан. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигыг бууруулж чадах уу, төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо хэмжээ 60 байснаа 800 болтлоо өссөн нь том асуудал дагуулж байна гэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Г.Очирбат, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, Ц.Баатархүү, Б.Жаргалан, Д.Энхтүвшин, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, Б.Мөнхсоёл, П.Ганзориг, Б.Батбаатар нар авлигатай тэмцэх бодлогын биелэлт тааруу, олон улсын индекс жил бүр буурч байгааг, авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргээр ял шийтгэл авсан, холбогдсон этгээдийг дахин томилж, эрх мэдэл олгож байгаад анхаарах, төрд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг сэргээхтэй холбоотой ямар арга хэмжээ авах талаар асуув. Мөн эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэрнээ үр шим нь иргэдэд очихгүй байгаа, 43 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий тендерүүд зарлагдсан ч худалдан авалттай холбоотой 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдсэнд ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.
Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулахдаа, өнөөдрийн тогтолцоогоор бол авлигатай тэмцэхэд үр дүн багатай. Олон улсын индексээр Монгол Улс энэ чиглэлд 8-9 байр ухарсан. Дэвшүүлсэн бодлогынхоо хүрээнд авлигыг сааруулахын төлөө ажиллана. Уг үндсээр нь тасалж, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол авлига юм. Цахимжуулалт бол авлигыг бууруулах арга хэмээн хариулсан. Мөн Ерөнхий сайд, авлигыг бууруулахын тулд энэ албанд томилогдсон, дата хяналтыг бий болгоно хэмээв. Төрийн албыг тайлангаас чөлөөлөх нь эрх мэдлийг бууруулах бодлогын эхлэл. Хиймэл оюуны тендерийн үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” компаниас эхлүүлэн нэвтрүүлж байгаа, цаашид төрийн үйлчилгээн дэх хүний оролцоог багасгана. Иргэний нийгмийн оролцоогүйгээр мега төсөл урагшилдаггүй. Баялгийг ард түмнийхээ төлөө зарцуулахын оронд хийрхсээр, хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйлд хүрлээ. Тиймээс үүний төлөө нам харгалзахгүй, хамтдаа тэмцэх ёстой. Ялангуяа залуус бид ахан дүүс, намгүйгээр авлигын эсрэг тэмцэх учиртай гэж Н.Учрал сайд хариуллаа.
Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн өндөр албан тушаалтан хувийн зохион байгуулалт, ёс зүйн өндөр төлөвшилтэй байх учиртай. Амнаасаа гарч байгаа үг болгондоо хариуцлагатай хандана. Дансаа хаалгасан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээхэд, хэдхэн хоногийн дотор 42 тэрбум төгрөгийн татвар эргэн төлөгдсөн нь иргэдэд итгэл үзүүлж, боломж олговол ямар их үр дүнтэйг харуулж байна. Төрийн албаны багц хуулийн шинэчлэлийг хийнэ. Оюутан цагийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажиллах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засаг, бизнесийн харилцааг чөдөрлөсөн байдлаар явбал өсөлт хүлээх боломжгүй болно. Тиймээс чөлөөлөлтийг түлхүү хийнэ гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр чуулганы үйл ажиллагаатай танилцаж яваа, “Их хуралдай” танхимд орж ирсэн иргэдийн төлөөллийг нэгбүрчлэн танилцуулж, амжилт хүсэж байлаа. Тэрбээр Төрийн ордонд зочилсон сурагчдад хандан сургуулийн орчинг тамхидалтаас хамгаалах чухал хуулийн төслийг парламентаар шийдүүлнэ. Тиймээс тамхидалтын эсрэг, ялангуяа электрон тамхитай тэмцэх чиглэлээр анги, танхимаараа саналаа d.parliament.mn-аар ирүүлэхийг уриалсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт болон Ерөнхий сайдын хариултаар үргэлжилж, Н.Учрал сайд, орон сууцны ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хандуулж, анх удаа байр авч байгаа иргэдэд түлхүү олгоно гэж хариулсан. Мөн тэрбээр, Ерөнхий сайдаар томилогдоод 26 хонож байна. Сарын тайлан гэж яривал татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 12100 компанийн дансыг нээж, 9000 гаруй хяналт шалгалтыг цуцаллаа, түлш тавдугаар сарын нэгнээс 6200 төгрөг давж өсөхөөр байсныг зогсоож, өнөөгийн ханшаар тогтвортой нийлүүлж, 1,8 их наяд төгрөгтэй тэнцэх валют ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасанд үлдээхээр хэлэлцэн тохирлоо. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил, амьдралд бодитоор мэдрэгдэх биелэлтийн төлөө Засгийн газар ажиллаж байна хэмээв.
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58
ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа4-10, 4:03
Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг4-9, 4:04
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4-8, 4:07
УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4-7, 4:08
Сэтгэгдэл