ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

Улс төр 21:40 , 2026-3-27

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.27/ хуралдаан 19.44 цагт Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Л.Гантөмөр, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Н.Номтойбаяр, Э.Одбаяр, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулав.

Тэрбээр, Дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй хэмээлээ. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна хэмээв.

Энэхүү хүсэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.

Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно" гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Гомбожавын Занданшатарыг томилох нь зүйтэй гэж үзсэн.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ4 цаг 36 минутын өмнө"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо3-27, 21:42ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3-27, 21:40Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө3-27, 21:35УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй3-26, 21:38Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.3-17, 22:50Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ3-17, 22:45Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3-16, 22:50Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3-11, 16:08Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3-11, 15:18Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов3-10, 14:12“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3-9, 20:17Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1-26, 23:23Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ1-22, 22:04ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ1-22, 21:46МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35