
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2026.01.13) Монгол бөхийн өргөөнд боллоо. Үндсэн хуулийн өдрийн барилдааныг Улсын Их Хурлын удирдлагууд, 1992 онд Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүд, депутатууд үзэж сонирхов.

Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар манлайлан, үнэн хүчийг үзэн өрсөлдсөн улс, аймаг, сум, цэргийн цолтой, өндөр чансаатай бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Нутгийн Буян” группын бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн компанийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Хүчин бөхийн барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын хүчтэн” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарав.

Үндсэн хуулийн өдрийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдийн бай шагналыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардуулж, баяр хүргэлээ. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Булган аймгийн Могод сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн арслан М.Эрхэмбаярт хүртээснийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад энэхүү бөхийн барилдааны үеэр цол олгодог уламжлалтай. Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өмнө болсон Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн нийт 4922 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шатарчин Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ аймгийн шатарчин Ж.Пүрэвдорж /7.0/, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин /7.0/ нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгийн шатарчин А.Энхдэлгэр 8.0 оноогоор түрүүлж, Орхон аймгийн шатарчин Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан шатарчин Д.Булгантамир мөн 6.0 оноогоор гуравдугаар байрт орсон юм. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчдад Монгол Улсын спортын дэд мастер цол олгосныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардууллаа.

МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ
Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21
ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18
Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43
Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15
Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54
Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46
Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44
УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51
Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25
Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28
EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35
Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14
Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37
Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35
Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34
Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33
Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31
Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30
Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29
Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27
Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25
Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24
Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22
Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21
“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр М.Даваабат шагнууллаа1-2, 20:06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22
Сэтгэгдэл