Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал

Монголчууд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан хуульч Отгоны Батхүүтэй уулзаж ярилцлаа.

- Хуульч хүний хувьд Үндсэн хуулийн хэрэгжилтийг Та хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?

- “Алганд багтдаг жижиг улс” хэмээн нэрлэгддэг Үндсэн хууль бол аливаа улс орон бүрийн иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, бүх хуулийн эх хууль байдаг. Хуульчаар ажиллахдаа миний хувьд Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг дэх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Шинэ Үндсэн хуулиа батлаад 34 дэх жилтэйгээ золгож байгаа энэ цаг үед энэ хуулийг жаазлаад өлгөхөөс гадна хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлох ёстой. Оролцоо бол хяналт юм. Үндсэн хуулийн өдрөөр зүгээр баярлаад, яриад өнгөрүүлэх бус бид юун дээр алдав, цаашид юуг анхаарах, алдаа, оноог засах талаар хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авдаг байгаасай. Өнөө жилийн хувьд Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудал, маргаан гарч, шийдвэрлэснээс хоёрыг нь л дурдъя. Эхнийх нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Эрүүгийн хуульд зааж, ял оноодог байдлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлтийг цаг алдалгүй шийдвэрлүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал түргэн шуурхай хандаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэлэлцэн УИХ-ын тогтоол баталсан нь энэ сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Мөн хуульч О.Батхүү миний бие 2025 оны 06 дугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандаж, хүн өөрийн хувийн өмч хөрөнгийг хүссэн үнээрээ зарж борлуулах эрхийг баталгаажуулах шийдвэрийг гаргуулсан байгаа. Улсын Их Хурал үүнийг хүлээн авч, хуулиндаа өөрчлөлт оруулсан.

Тэгэхээр нийт иргэд, хүмүүст хандаж, уриалахад Үндсэн хууль гэдэг бол зүгээр нэг тунхаг, хананд жаазлаад өлгөдөг үнэгүй цаас биш. Хүмүүн бидний амьдралд өдөр бүр хэрэглэдэг, хэрэгжүүлдэг хууль, баримт бичиг. Монгол Улсын бүх хууль, журам, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол бол Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцсэн байх ёстой гэдгийг хэлэх байна.

- Оролцоог өөрийн биеэр үлгэрлэсэн, үр дүнгээ үзсэн танд баяр хүргэе. Иргэд шийдвэр гаргахад хяналт, оролцоо нээлттэй гэдгийг Та өөрийн биеэр үлгэрлэжээ. Парламентын цахим талбарт нийтийн өргөдөл санаачилсан байсан? 

- Тийм ээ, миний бие УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын parliament.mn цахим талбарт хандаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөл санаачлан гаргасныг олон нийт дэмжиж, 100 мянгаас дээш санал авсан тул УИХ-ын Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хамгийн гол нь амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан юм. Миний өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 306 иргэн дэмжсэн. Үүнийг парламент шууд хэлэлцээд дэмжиж болох байсан гэж би хуульчийн хувиар үзэж байгаа. Заавал хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх шаардлагагүй юм. Ялангуяа Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө татварыг тодорхой хэмжээнд бууруулах амлалт өгсөнийг эргэн санах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Байраа томруулахаар худалдахад хоёр хувийн татвар авдаг нь буруу. Байнгын хороод бол дэмжчихсэн. Цааш үргэлжлүүлэн шийдвэр гаргана гэсэн хүлээлттэйгээр, энэ тухай Улсын Их Хурлын даргатай уулзаж, хүсэлтээ илэрхийлээд байна. Нийгмийн хүлээлт үүсгэсэн өргөдөл гэдгийг УИХ-ын гишүүд ойлгож дэмжинэ гэдэгт найдаж байгаа.

- Танд амжилт хүсье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа7-6, 16:25УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7-1, 22:09“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа7-1, 10:37УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ6-30, 16:54Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59