
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.12.26/ 10.26 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг үндэслэн Засгийн газраас ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулснаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Арилжааны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг татсан авсанд тооцлоо.

Гишүүдийг санал хураалтад бэлтгэх зуурт хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын Их Хурлын D.Parliament.mn буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим талбарт “AI дүн шинжилгээ” гэсэн цэс нээж, туршилтаар ажиллуулж эхэлсэнийг мэдэгдэв. Тэрбээр, энэ нь парламентад өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр задлан шинжилж, илрүүлэх тохиргоотой. Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаах болно гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан өмнөх өдөр хэлэлцүүлгийг нь явуулсан хуулиудын болон тогтоолын төслүүдийн санал хураалтаар үргэлжиллээ. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжив. Харин дараа нь Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэхэд, 53 гишүүн дэмжиж, 67.1 хувийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, 69 гишүүн дэмжиж, 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хянан шалгах түр хороо буугдсанд тооцсоныг хуулийн үндэслэлтэй нь уншиж, танилцуулсан.
Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг 71 гишүүн буюу 83.5 хувь нь дэмжсэн санал өгсөнөөр уг төслийг эцэслэн баталсанд тооцлоо.
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хурааж, Улсын Их Хурлын гишүүдийн 68 нь буюу 80 хувь нь дэмжиж, эцэслэн батлав.

Санал хураалтын дараа нэгдсэн хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 3 гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулахдаа, юуны өмнө иргэдийг хүнд суртал, дарамтаас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд уг төслүүдийг боловсрууллаа, үүний үр дүнд 90 гаруй хуульд өөрчлөлт оруулж, хийж бүтээх, хөдөлмөрлөхийн төлөө зүтгэж яваа хүмүүст төрийн нэрийн өмнөөс төвөг удаж, элдэв шалтаг тоочдог, зааж зандардаг байдлыг засаж залруулахыг зорьж байгаа тул төслийг дэмжихийг Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүдэд уриалав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулж, УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Заяабал, Х.Ганхуяг нараас өргөн мэдүүлсэн, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гэв.
Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл нэмэгдсэн. Тус хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл шинээр бий болгох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байдаг ч зөвшөөрөл олгох эрх бүхий зарим байгууллага үл хэрэгсэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчил гаргаж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 251 тусгай зөвшөөрлийн 178-г нь цахим хэлбэрээр авах боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, бага эрсдэлтэй үйл ажиллагаа, эсхүл нэг удаагийн шинжтэй, тодорхой хугацаанд эрхлэх, ахуйн хэрэгцээний зориулалтаар эрхлэх үйл ажиллагааг гурван жилээс дээшгүй хугацаанд мэдэгдлээр эрхлэх, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгох, Зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй салбарын хуулиудад тусгасан зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрх олгосон зохицуулалтыг хүчингүй болгох, эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа доголдолгүй тохиолдолд шууд сунгадаг байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Л.Энх-Амгалан, С.Зулпхар, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Тэд төрийн оролцоог багасгах чухал, гэхдээ мэргэжлийн байгууллагуудад зөвшөөрлийг шилжүүлэх нь эрсдэлгүй гэж үзэхгүй, хяналтын чиг үүргийг багасгаж гэмээнэ чанарт сөрөг нөлөөтэй, аливаа хуулийн төсөлд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг болох зэргийг хөндөж, асууж, үг хэлсэн. Зөвшөөрлийг мэдэгдэл болгон өөрчилж, хуульчилснаар иргэдэд үүсдэг дарамт, хүндрэл багасна. Зөвшөөрлийн хууль бол сайн хууль хэдий ч хэрэгжүүлэх явцад зарчим алдагдсан. Хуулийн төслийг баталснаар 100 гаруй журам хүчингүй болно хэмээн хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг болон Ажлын хэсгээс хариулсан.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Эзэн Богд Чингис хааны шүтээн, Төрийн тугандаа хүндэтгэл үзүүллээ6-23, 4:48
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:36
Монгол-Финландын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6-23, 4:33
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6-22, 17:45
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6-20, 0:26
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6-17, 23:23
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6-17, 23:21
Долдугаар сарын нэгнээс эхлэн скүүтер, мопедтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулахаар хуульчилсан бэ?6-17, 18:34
УИХ-ын дарга Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, шүүхийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо6-10, 23:37
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6-8, 20:48
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа6-3, 14:16
Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ6-2, 21:23
ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ6-2, 20:10
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр шаардлага хангасан 12 иргэнийг бүртгэв5-31, 16:48
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5-29, 14:07
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5-27, 12:19
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог5-21, 23:48
ИРГЭДИЙН ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШИГ ӨВЛӨХ ЭРХИЙГ НЭЭЛЭЭ5-19, 21:01
Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5-11, 0:43
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав4-29, 19:39
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа4-27, 3:11
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө4-24, 3:15
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаануудыг удирдав4-23, 3:23
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо4-23, 3:18
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүллээ4-22, 3:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4-21, 14:58
ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа4-21, 3:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-21, 2:25
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хуульд бодлогын цогц шинэчлэл хийх санал боловсруулах чиглэл өглөө4-20, 3:46
УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө4-17, 3:31
Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст болон Холбооны шүүхийн ХЭГ-ын хөтөлбөрийн захирал Олег Шаков нарыг хүлээн авч уулзлаа4-16, 3:51
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-15, 3:55
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4-14, 3:57
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа4-13, 14:54
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа4-13, 3:59
Сэтгэгдэл