
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон 10 асуудлын долоо дахь асуудал буюу Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний энэ оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцууллаа.
Монгол Улсын Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.” гэж зааснаар шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн нийт иргэд, сонгогчдийн төлөөллийн байгууллага хэмээн төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилсан атлаа шат, шатны иргэдийн төлөөлөгч нарыг хуульд заасан үндэслэл, журам нэрийн дор эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байгаа нь төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ялгаатай түвшинд хүргэж байна гэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан дээрх зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын хэмжээнд ажиллах хүчний хүний нөөц эрс багасч, төрийн бүх шатны байгууллага, түүнчлэн төсвийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуй нэгж байгууллагуудад хүний нөөцийн дутагдал бодитой үүсэж байгаа бөгөөд уг асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатайг У.Отгонбаяр гишүүн төслийн танилцуулгадаа дурдсан. Хүний нөөцийн дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж, Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын шаардлагыг хангахаар төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн С.Зулпхар гишүүн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, Н.Алтаншагай, Б.Бейсен, П.Сайнзориг, Б.Мөнхсоёл, П.Батчимэг, Ц.Сандаг-Очир, М.Мандхай, Ц.Баатархүү, Ц.Мөнхбат нар асуулт асууж, хариулт авсан.
Улсын хэмжээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8031 төлөөлөгч байгаагийн 6922 нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бол нийслэлд 45, аймагт 751, нийслэлийн дүүргүүдэд 313 төлөөлөгч ажиллаж байгаа. Одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны албан хаагч байх зохицуулалттай аж. Иймд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1109 төлөөлөгчид ялгаатайгаар үйлчилж буй зохицуулалтыг өөрчлөх гэж байгааг дэмжиж буйгаа зарим гишүүн илэрхийлсэн. Сүүлийн 12 жилийн турш, гурван удаагийн орон нутгийн сонгуулийн дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой зохицуулалтын үр дагавар өнөөдөр илэрч байгааг хэлж байв. Төсөл дэх хувь хэмжээг хэлэлцүүлгийн шатанд оновчтой болгох нь зүйтэй гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн хэлсэн. Үүний зэрэгцээ зөвхөн төрийн захиргааны алба төдийгүй төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг хашиж болохоор зохицуулалтыг өргөжүүлэх шаардлага бий гэдэг санал хэлж байлаа. Нөгөөтээгүүр, гишүүд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон Засаг дарга нарын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах зарчмыг дурдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх саналыг гаргаж, төсөл санаачлагч У.Отгонбаяр гишүүн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нараас хариулт авсан.

Хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурьтай бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан нар индрээс үг хэлэв. Орон нутгийн түвшинд ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлж, бүтээмжтэй, улс төрөөс ангид, тухайн нутаг орон, дүүргийнхээ түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг дэмжиж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчлөн, оновчтой, хэмнэлттэй хэлбэрээр шийдэх, төрийн үйлчилгээ болон төрийн захиргаад ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд орон нутгийнхаа түвшинд иргэдээ төлөөлөх бололцоог бүрдүүлэх, төрийн албаны шинэчлэл хийж орон нутгийн захиргаанд ажиллах ажилтан, албан тушаалын ангилал, шалгуурыг ялгаатай тогтоох зэрэг саналыг хэлсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн “… Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэснийг Д.Жаргалсайхан гишүүн эшлээд, төрийн албыг улс төржилтөөс ангид, иргэдэд төрийн үйлчилгээг ялгаварлалгүй хүргэдэг байх зарчмын хүрээнд хийсэн эрх зүйн өөрчлөлтийг буцааж, өмнөх зохицуулалтыг сэргээх гэж байгааг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлууллаа.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хороонд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, түүний бэлтгэл ажил, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ.
Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг баримтлан тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэнийг П.Батчимэг гишүүн танилцуулсан.
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Ж.Баярмаа гишүүний танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл асуулт асууж, төсөл санаачлагч болон Засгийн газрын гишүүн Б.Дэлгэрсайхан нараас хариулт авсан. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ
Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна
УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43
Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15
Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54
Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25
Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35
Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14
Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37
Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35
Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34
Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33
Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31
Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30
Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29
Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27
Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25
Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24
Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22
Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:05
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38
БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12-17, 18:42
Сэтгэгдэл