Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

Нийтлэл   Улс төр 17:30 , 2025-12-12

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд гурван өдрийн турш Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж, өнөөдөр (2025.12.12) өндөрлөлөө.

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын парламентын түүхэнд зургаа дахь удаагийнх, дундаж ирц хамгийн өндөр буюу 70 хувьтай байлаа. Оюу толгой төсөл нь Монгол Улсын эдийн засаг, зөвхөн өнөөгийн монголчуудад төдийгүй үр хойч, дараа дараагийн үед чухал төсөл хэвээр байх болно. Тиймээс бид энэ төслийн үр дагавар, цаашдаа ямар шийдэл гаргах талаар ийнхүү ярилцах цаг нь мөнөөс мөн гэж бодож байна” гэлээ. Гурван өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэн нэгнийг буруутгах зорилго байгаагүй гэдгийг тэрбээр тэмдэглээд гэрээ байгуулагдсанаас хойших 16 жилийн хугацаанд хоорондоо нүүр тулж уулзаж байгаагүй ч маргаантай, зөрүүтэй ойлголттой явж байсан хүмүүс өнөөдөр цуглаад хууль, журмын хүрээнд Монголын эдийн засгийн нийт хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө буюу 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаар ярьж байгааг тодотгосон.

Ирэх 2030 оноос Оюу толгой нь дэлхийн гуравдагч том зэс олборлогч болох талаар сонсгол даргалагч дурдаад “2006 он буюу 20 гаруй жилийн өмнөөс уул уурхайн чиглэлээрх дэлхийн том компанийн нэг “Рио Тинто” групп Монгол Улсад энэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, бид үүнд талархалтай хандах учиртай. Цаашаа олон арван жил түншилж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр, 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээний 16 жил буюу талаас илүү нь өнгөрсөн байна. Иймд бид гэрээ, хэрэгжилт, холбогдох үйл явц, үр дагаварт үнэлэлт, дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг болсонтой маргах аргагүй. Монголчууд 3.5 саяулаа үүнийг ойлголоо. Асуудлаа хамтдаа, олон талаас, углуургаар нь ярилцаж, зөв тодорхойлж чадвал шийдэл, гарц нь олддог. Гол нь ард түмнийхээ өмнө, ил тод ярих ёстой. Өнгөрсөн хугацааны нэг алдаа бол мэдээллээ дандаа нууж хаасаар, бүх талд өдөр шөнө шиг ялгаатай, мэдээллийн маш тэнцвэргүй байдал бий болгожээ. Бүх оролцогч үүнээс бол хохирсон байна. Цаашид бид энэ байдлыг засах ёстой, нэг нэгэндээ илүү итгэх хэрэгтэй” хэмээсэн.

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоос, Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан тус хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны үр дүнд Оюу толгой төслийн итгэлцэл дээр тулгуурласан, харилцан ашигтай шинэ эрин эхлээсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн 20 гаруй жилийн үйл явдлын талаар гурван өдрийн сонсголын турш нээлттэйгээр, олон талаас нь хамтдаа ярилцахдаа Монгол Улсын эрх ашгийг тэргүүнд тавьж байснаа Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал хэлсэн.

Сонсголын эхний өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар; хоёр, гурав дахь өдөр буюу 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм. Энэ өдрүүдэд 14 телевиз, сайт сонсголын шууд дамжуулан улс орон даяар төдийгүй гадаад улсад байгаа монголчуудад үнэн, бодит мэдээллийг түгээж, нэгдсэн ойлголттой болох нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Хянан шалгах түр хороо 2025 оны 07 сарын 02 өдрөөс хойш таван сар гаруйн хугацаанд ажилласан болохыг тэрбээр дурдаад, энэ хугацаанд түр хорооны гишүүд, нотлох баримтуудыг хянан шалгаж, дүгнэлт, шинжилгээ хийн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулсан хянан шалгагч, шинжээчид бүгд “Энэ бол Монгол Улсын ард түмний өмч, Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой. Баялгийн эзэд үр шимээ хүртэх нь зүй ёсны хэрэг” гэдгийг мэдэрч байсан гэв. Энэ өдрүүдэд ард түмний өмчийг захиран зарцуулсан асуудлыг л ярилцсан болохоо тэмдэглээд “Сонсголоор хамгийн гол нь шийдэл гаргах ёстой, тэр нь бодитоор хэрэгжих ёстой” хэмээсэн.

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт энэ жил дуусаж байгаа учраас төслийн хувьд маш том шилжилт хийж байгаа, 16 жилийн бүтээн байгуулалтаас тогтвортой олборлогч, томоохон үйлдвэрлэгч компани болж буйг сонсгол даргалагч О.Батнайрамдал онцлоод, иймд анх тохирсон 53 хувийн өгөөжийн талаарх тохиролцоогоо хангах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.  Эс бөгөөс эрсдэлтэй үр дагаврууд үүсэж болзошгүйг мөн хэлж байлаа. 

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг зүй ёсны хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой хэмээгээд “Өнгөрсөн 16 жилийнхээ алдаа, онооноос суралцаад, байгалийн баялгаа ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үүрэг энэ цаг мөчид бидний нуруун дээр ирээд байна. Тийм болохоор нам, улс төр хамаарахгүйгээр монголчууд энэ цаг мөчид нэгдэн, хамтдаа шийдэл гаргаад урагшлах ёстой” гэлээ.

Төгсгөлд нь тэрбээр гурван өдрийн сонсголд оролцсон нийт гэрчүүд, ажиглагчид, оролцогчдод, сонсголын нээлттэй, ил тод байдлыг ханган, нийт монголчуудын мэдэрх эрхийг ханган ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонсголыг зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон, хянан шалгагчид, шинжээчдэд, түр хорооны гишүүдэд талархал илэрхийлсэн.

Энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурван өдрийн сонсголд нийт 300 орчим гэрчийг дуудсанаас 266 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж, 207 гэрч оролцсон нь дуудагдсан гэрчүүдийн 70 хувь байв. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээчээс гадна холбогдох төрийн таван байгууллагын 17 албан тушаалтан, төрийн өмчит хоёр байгууллагын таван албан хаагч, нэг ажиглагч, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 52 оролцогч оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа6 цаг 31 минутын өмнөАлба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна7 цаг 40 минутын өмнөҮндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:052025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12-17, 18:42