ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

23:07 , 2025-12-9

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.09/ хуралдаан 15.22 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын 17 гишүүн хүрэлцэн ирснийг хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байв.\

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тодруулж хэлээд, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх О.Амгаланбаатар нарын УИХ-ын 10 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Харин гишүүдийн олонх Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр танилцууллаа.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйл, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй.” гэж зааснаар шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн нийт иргэд, сонгогчдийн төлөөллийн байгууллага юм.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилж өгсөн атлаа шат, шатны иргэдийн төлөөлөгч нарыг хуульд заасан үндэслэл, журам нэрийн дор эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байгаа нь төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ялгаатай түвшинд хүргэж байна хэмээн тэрбээр танилцуулав.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасан дээрх зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүссэнийг тодотгосон.

Монгол Улсын хэмжээнд боловсон хүчний тоо эрс багасч төрийн бүх шатны байгууллага, түүнчлэн төсвийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуй нэгж байгууллагад ажиллах боловсон хүчний дутагдал үүсч байгаа бөгөөд уг асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байгааг хууль санаачлагч танилцуулсан.

Хөдөө орон нутаг болон алслагдсан сум дүүрэгт ажиллах боловсон хүчний дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын шаардлагыг хангах нь хууль зүй, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12-10, 0:07УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа12-9, 23:5311-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА12-9, 23:46“PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА12-9, 23:44Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо12-9, 23:38“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна12-8, 13:36Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12-5, 16:27Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12-5, 14:27Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12-5, 14:27Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо12-3, 17:35Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ12-3, 17:28ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!12-2, 21:37Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ12-2, 17:28ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ11-30, 8:07ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН С.СҮХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ11-29, 20:11Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардууллаа11-29, 20:11Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны ФОТО:11-29, 19:02ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ11-29, 11:54Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан барилдаан болно11-29, 7:38ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА11-28, 18:20Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив11-27, 20:44Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11-27, 20:3616 настнууд "Иргэний андгай" өргөлөө11-26, 21:37Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11-24, 19:58Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө11-24, 15:53“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ11-22, 19:42Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11-22, 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа11-19, 18:37Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11-19, 14:37Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11-18, 18:40Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11-13, 15:34ХУД-ИЙН ЕБ-ЫН СУРГУУЛИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД “ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ ХИЙХЭД ЧИГЛҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА11-13, 15:24“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа11-12, 1:32Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Засгийн газрын хуралдаан 2025-11-1211-12, 1:29“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төсөл амжилттай хэрэгжиж 50 сургагч багш гэрчилгээгээ гардан авлаа11-10, 14:33“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11-9, 1:33“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ11-5, 17:18ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-5, 16:50Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв11-3, 22:07Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа11-3, 19:07