“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

Нийтлэл   Улс төр 13:36 , 2025-12-8

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны 7 гишүүний хүрэлцэн ирснээр 09 цаг 17 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг нээж үг хэлэв.

Оюу толгой төслийн зээлийн хүүгийн хувь хэмжээг хэлэлцэх боломжтой долоон  жилийн давтамжит хугацаа 2025 онд тохиож байгаа, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний 170 дугаар тогтоолд Жавхлант, Шивээ толгойн ордуудыг стратегийн ордод хамааруулах болсон, төсөлтэй холбоотой арбитрын шүүхийн шийдвэр гарсан, далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, тогтвортой олборолтын шинэ мөчлөг эхэлж буй зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой цөөнгүй үйл явдлын давхцал таарч буй онцлог цаг үе тохиож байгааг тэрбээр тэмдэглэлээ. Эдгээр болон нийгэм, эдийн засгийн гээд бусад шалтгаанаар Оюу толгой төсөлтэй холбоотой ард иргэдэд үүсээд буй зүй ёсны хүлээлт, эргэлзээг арилгах зайлшгүй шаардлагын үүднээс Хянан шалгах түр хороог байгуулахаар Улсын Их Хурлын 89 гишүүн дэмжин байгуулсан гэв.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд гурван өдрийн турш нээлттэй зохион байгуулагдана гэдгийг Түр хороны дарга мэдээлсэн. Түр хорооны 11 гишүүн, хянан шалгах шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; "Оюу толгой" ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах хоёр үндсэн зорилтын хүрээнд, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан арга хэлбэрээр нотлох баримт цуглуулсан байна. Энэ үйл ажиллагааны үр дүнд цугласан бүхий л нотлох баримт, мэдээллийг гурван өдрийн сонсголын хугацаанд олон нийтэд нээлттэй танилцуулж, шинжлэн судлах аж.

Сонсголын үйл ажиллагаа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хараат бус, бодитой, иж бүрэн мэдээлэлд тулгуурлан, ард түмний нийтлэг ашиг сонирхлыг дээдэлж, ил тод байх зарчмыг хангах бөгөөд гагцхүү үнэн, бодит баримтад үндэслэн Улсын Их Хурлын шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллана гэдгийг сонсгол даргалагч тэмдэглэлээ. Сонсголын сэдэв, цар хүрээнээс хамааран урьд урьдынхаас олон гэрч дуудагдсан болохыг тэрбээр тайлбарлаад “Хянан шалгах түр хорооны зүгээс холбогдох асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн шүүн хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэхийн тулд олон гэрч оролцуулах шаардлага үүссэн. Хяналт шалгалтын ажлын явцад Оюу толгой төсөлтэй холбоотой онцгой анхаарч, шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудал урьдчилсан байдлаар илрээд байгаа. Ялангуяа Оюу толгой төслийн хэрэгжилттэй холбоотойгоор манай төрийн байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч талууд, шийдвэр гаргах түвшний зарим албан тушаалтны шийдвэр гаргасан үйл ажиллагаа олон нийтэд ойлгомжгүй, эрх зүйн болон эдийн засгийн үндэслэл тооцоо нь үлэмж эргэлзээтэй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд эл төсөлтэй холбоотойгоор Монголын талын үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдамж, чиглэлийг тодорхойлсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Улсын Их Хурлын тогтоол удаа дараа гарч байсан ч хэрэгжилт тодорхойгүй байна. Хянан шалгах түр хороонд ирүүлсэн нотлох баримтын талаас илүү хувийг нууцын зэрэглэлд хамааруулж ирүүлсэн зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байсан хэдий ч аливаа байгууллага албан тушаалтнууд гаргаж байсан шийдвэрүүдийнхээ талаар олон нийтийн өмнө ил тод, хариуцлагатайгаар тайлбар хийх ёстойг сануулж, тэмдэглэе” гэв.

Төгсгөлд нь сонсголын явцад иргэдийн мэдэх эрхэд халдаж хэлэлцэж буй асуудлыг ямар нэгэн хэлбэрээр бүдгэрүүлэх, тодорхойгүй орхигдох явдал гарах ёсгүй гээд тэрбээр “Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолд дурдсан хоёр үндсэн зорилтын хүрээнд Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа талууд харилцан тохиролцож, ард нийтээрээ хүлээж байсан хүртэх ашгийн хэмжээ ямар шалтгаанаар өөрчлөгдсөн гэх зэрэг олон асуултад нотолгоотой, тодорхой хариулт авах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ төслийн үр дүнг хүртэх эзэд нь гагцхүү Монголын ард түмэн бөгөөд газрын хэвлийн доорх баялаг зөвхөн өнөөгийн бидний өмч биш, ирээдүйн Монголын тал нутагт олон үеэрээ амьдрах үр хойчсын маань өв хөрөнгө тул оролцогч Та бүхэн нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Үргэлжлүүлэн Түр хорооны дарга нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, сэдвүүдийн талаар танилцууллаа. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлахаар товложээ.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг тэрбээр танилцуулаад, сонсголын танхимд байгаа оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг танилцууллаа. Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн Түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байх юм байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох юм байна. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой гэдгийг мөн дурдсан.

Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч О.Батнайрамдал танилцуулснаар сонсголын үйл ажиллагаа эхлэв.

“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Эхлээд Оюу толгой төслийн талаар болон Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар шинжээч танилцуулга хийлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэв. Тухайн сэдвээр нийт 13 гэрч дуудагдсан бөгөөд тус бүрд нь мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Эдгээрийн дөрөв нь сонсголд оролцох боломжгүй гэдгээ урьдчилан бичгээр ирүүлсэн бол найман гэрч хүрэлцэн ирсэн, нэг гэрч ирээгүй хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн С.Сэргэлэн танилцуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын даргалагч О.Батнайрамдал гэрчүүдийн эрх, үүргийг дэлгэрэнгүй танилцуулснаар сонсгол үргэлжиллээ. Өнөөдрийн сонсголд нийтдээ 116 гэрчийг дуудсан бөгөөд дээрх хоёр сэдвээс гадна “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцож байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3-11, 16:08Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3-11, 15:18Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов3-10, 14:12“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3-9, 20:17Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1-26, 23:23Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ1-22, 22:04ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ1-22, 21:46МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24