Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ

Улс төр   Нийгэм 17:28 , 2025-12-3

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт даалгав.

Төслийн ерөнхий мэдээлэл болон бусад холбогдох материалыг зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд хүргүүлж, санал авна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн саналыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хүлээн авч, санхүүгийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи, менежментийн чадавх болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг байгуулан ажиллаж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу төслийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.

Ажлын хэсэг уг төсөлд зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон хуулийн этгээдийг бүрэн хамруулах, нээлттэй ил тод зарчмыг баримтлан, сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргүүлэх, ирүүлсэн саналыг судлан, санхүүжилтийн оновчтой саналыг зөвшилцөж, боломжит нөхцөл шаардлагуудыг тодорхойлох зорилгоор сонирхогч этгээдүүдээс санал авч хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж, урьдчилсан байдлаар хэлэлцээ хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд орон тоо цөөн, орон нутагт салбар нэгжгүйн улмаас орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын уялдааг хангах агентлагийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор агентлагийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг болгох саналыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 21 төрийн бус байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тавьсан юм.

Ерөнхий сайдын харьяанд ажиллах тохируулагч агентлагийн бүтэц, чадавхыг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймаг, дүүрэг бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан нийт 63 албан хаагчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр ажиллуулна. Хуулийн хэрэгжилт сайжрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын үйл ажиллагааг тогтворжуулах, сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхэд тустай гэж үзэж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсын хэмжээнд нийт 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан.

Уулзалтад оролцогчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д өөрчлөлт оруулах, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулах, мөн зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулдаг байх, томилох, чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм. Журмын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн саналыг урьдчилан авч, тусгасан. Уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ерөнхий сайдад танилцуулжээ.

Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоог тодорхой тусгажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдох мэдээллийг нэгтгүүлж, өмчийн харилцаанд нэвтрүүлж ашиглах, сургалт зохион байгуулах болон системийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн

  • Төрийн болон орон нутгийн өмчийн болон оролцоотой бүх хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө, хөрөнгө оруулалт болон компанийн засаглал, үйл ажиллагаа, холбогдох шийдвэр, хяналт шалгалт, гүйцэтгэлийн тайлан, мэдээлэл зэрэг хуулиар нийтэд нээлттэй мэдээлэхээр заасан бүх төрлийн мэдээллийг нэгдсэн цахим системд тухай бүр нэгтгүүлж хэвшүүлэх,
  • Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд хуулийн этгээдийн бүртгэл, газар зүйн мэдээллийн сан, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл, санхүүгийн тайлан, улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүртгэл, статистикийн мэдээллийн сан зэрэг төрөлжсөн мэдээллийн санг холбож, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, уялдаа холбоог хангуулах арга хэмжээ авч, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системээс үзүүлэх төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia.mn)-ээр дамжуулан хүргэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах арга хэмжээг цахим систем ашиглан хэрэгжүүлэхийг даалгав.

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Бараа үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штабыг Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулж, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хамтарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Дунд хугацаанд инфляцыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Макро тогтвортой байдлыг хангаж, өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцыг тогтвортой бууруулах шаардлагатай. "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай" хуульд туссаны дагуу дунд хугацаанд инфляцын тувшнийг 5 хувьд хүргэж бууруулахаар заасан.

Тодруулбал, "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн, "Атар-4” аян" зэрэг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үp дүнд дунд хугацаанд хүнсний үнийн өсөлт буурах хүлээлттэй байна. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд зааснаар төв банк 2027 оноос инфляцын зорилтыг таван хувь болгон бууруулах мөнгөний бодлого хэрэгжүүлэхээр байна.

Товч мэдээ

  • “Азийн гамшгийн бэлэн байдлын төв” олон улсын байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэхийг дэмжлээ. Тус төв нь гамшгаас урьдчилан сэргийлж, аюулгүй нийгэм, тогтвортой хөгжилд хүрэх зорилготой. Үйл ажиллагаа нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орон, олон нийтийн гамшгийн нөлөөллийг бууруулахад чиглэдэг.
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал 1808 МВт, үүнээс дулааны цахилгаан станц 1464 МВт (81%), салхин цахилгаан станц 155 МВт (8.6%), нарны цахилгаан станц 155.5 МВт (8.6%), усан цахилгаан станц 26.04 МВт (1.4%)-ыг тус тус эзэлж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1-26, 23:23Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ1-22, 22:04ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ1-22, 21:46МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр М.Даваабат шагнууллаа1-2, 20:06Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22