Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2025.10.17/ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ,
Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар нийт иргэн, улсын ашиг сонирхол юм.
Гэвч сүүлийн өдрүүдэд үүнийгээ умартаж, хэсэг бүлэглэлийн амин хувиа хичээсэн санаа, гүйцэтгэх эрх мэдлийн сонирхолд дулдуйдсан үзэгдэл парламентын танхимд газар авч, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл алдагдаж байна.
Энэ байдлаа парламентыг удирдаж байгаа даргаас болж буй мэт харагдуулах зорилгоор намайг хүн амины ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, хань ижил, гэр бүлийн хүмүүсийг маань маш их хэмжээний мөнгө гадаадаас авсан мэтээр хуурамч мэдээлэл тараах зэргээр хүний ёсноос гажууд, хуулиас давсан авир, үйлдэл гаргаж дарамт шахалт үзүүлсэнд туйлын харамсаж байна.
Намайг Улсын Их Хурлын даргын албан тушаалд байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл надад хийсэн хэрэг, гэм зэм байхгүй.
Парламентад ардчилсан зарчим, хамтын шийдвэр чухал. Тиймээс би олонхын санаа бодолд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ парламентын институцын тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэж үзэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, хуурамч мэдээлэл, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө хуулийн дагуу сэргээх болно гэдгээ мэдэгдье.
Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын даргын албыг хашихдаа үзэл бодлоо ил тод, тов тодорхой илэрхийлж, "Гурван төгөлдөршил"-ийн үзэл санааг дэвшүүлж, хэрэгжүүллээ. Олонхын бүлгээс санал болгож, Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хэдий ч Улсын Их Хурлын үйл ажиллагаанд бусад нам, эвслийн бүлгийн оролцоог жигд хангахад ихээхэн анхаарч ажилласныг тухайлан тэмдэглэе.
Учир нь Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсад байгуулагдсан 126 гишүүнтэй анхны парламентад зөв соёл, ажиллах орчин бий болгох нь парламентын цаашдын хөгжилд чухал гэж үзсэнтэй холбоотой.
Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа. Цаашид парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулахад байнга анхаарах ёстой.
Бид жил гаруй бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд “Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, төсөв хэлэлцэх дэгд өөрчлөлт орж, Улсын Их Хурлын илүү цомхон бүтэцтэй боллоо.
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-нд УИХ нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойлсон.
Цаашид энэ стратеги төлөвлөгөөнд заасан “Ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой гэж үзэж байна.
Шинээр бүрдсэн парламентын ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор Улсын Их Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн санал бодлыг харгалзан, мөн зарим гишүүдэд тухайлан итгэл хүлээлгэн ачаа үүрүүлж, 60 гаруй ажлын хэсгүүдэд хуваарилан ажиллуулсан. Үүний үр дүн гарч, хууль тогтоолууд батлагдаад байгаа.
Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгож чадсан.
Журам батлах нэрээр хуулиар тогтоосон иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдал цаашид үгүй болох ёстой. Мөн хүний эрхийн зөрчилтэй олон мянган журам цэгцрэх ёстой.
Энэ хуультай хамт баталсан “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнийг хэрэгжилт хангагдах шаардлагатай. Учир нь энэ ажлын хүрээнд журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцрэх юм.
Эдгээр бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн заалт бүрэн утгаар биеллээ олно.
Энэ чуулганаас эхлэн Улсын Их Хурлын цомхон, шинэ бүтэцтэй ажиллах болсон. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэж, 11 Байнгын хорооны тоог цөөлж, найм болголоо.
Бид “Хүн төвт” стратегиа нэгэнт баталсан тул энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороог байгуулсан.
УИХ-ын энэхүү шинэ бүтэц, механизмыг хэвшүүлэх, үр дүн гаргаж ажиллахад гишүүд идэвх зүтгэл гаргана гэдэгт итгэж байна.
Шинэтгэл хийгдсэн бас нэг асуудал бол төсвийн хэлэлцүүлэг юм. Төсөв хэлэлцэхэд хэт богино хугацаа зарцуулдаг байсныг больсон. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн. Ингэхийн тулд намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлдэг болсон.
Ингэснээр УИХ-ын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж, илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан юм.
Парламентыг илүү нээлттэй, иргэддээ ойр байлгах зорилгоор “Нээлттэй парламент-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулахыг зорьж, хэрэгжүүлж ирлээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилтэд цаашид бид анхаарах хэрэгтэй.
Надад итгэл хүлээлгэн энэ хугацаанд Улсын Их Хурлын даргаар ажиллах боломж олгосон, энэ хугацаанд бодлого, үйл хэргийг маань дэмжин ажилласан парламентын эрхэм гишүүд Та бүхэнд болон мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн зөвлөсөн Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
Миний бие "Хүн биш, хууль засагладаг" төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш, хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө улам бүр хүчтэй тэмцэх болно.
Улсын Их Хурлын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, засаглал хоорондын тэнцвэр, шударга ёсны төлөө хийж буй тэмцлийн эхлэл юм. Монгол Улсад "Хүн биш, хууль засагладаг" байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйллын хөрс бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм.
Цаашид ч Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно.
Монгол Улс маань хөгжин дэвжиж, ард иргэдийн маань амьдрал өөдлөн дээшилж, ардчилсан парламентын засаглал улам батжин төгөлдөржих болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан барилдаан болно
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ12-3, 17:28
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!12-2, 21:37
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ12-2, 17:28
ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ11-30, 8:07
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН С.СҮХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ11-29, 20:11
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардууллаа11-29, 20:11
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны ФОТО:11-29, 19:02
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ11-29, 11:54
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА11-28, 18:20
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11-27, 20:36
16 настнууд "Иргэний андгай" өргөлөө11-26, 21:37
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11-24, 19:58
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө11-24, 15:53
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ11-22, 19:42
Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11-22, 15:34
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа11-19, 18:37
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11-19, 14:37
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11-18, 18:40
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11-13, 15:34
ХУД-ИЙН ЕБ-ЫН СУРГУУЛИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД “ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ ХИЙХЭД ЧИГЛҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА11-13, 15:24
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа11-12, 1:32
Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Засгийн газрын хуралдаан 2025-11-1211-12, 1:29
“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төсөл амжилттай хэрэгжиж 50 сургагч багш гэрчилгээгээ гардан авлаа11-10, 14:33
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11-9, 1:33
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ11-5, 17:18
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-5, 16:50
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв11-3, 22:07
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа11-3, 19:07
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа11-1, 17:21
Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10-31, 17:54
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо10-31, 17:18
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ10-30, 15:16
S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв10-30, 15:16
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10-25, 19:53
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10-24, 20:57
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25
Сэтгэгдэл