Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа

Нийтлэл   Улс төр 17:39 , 2025-10-1

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Галбадрах, Д.Энхтуяа нар өнөөдөр /2025.10.01/ “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа.

Тус уулзалтаар хөтөлбөрт оролцогчид Ахмад насны тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж болон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, бодлогын шийдлийн талаар санал солилцлоо. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан санал хэлэв.

Тухайлбал, төсвийн эрэмбэ тогтоон боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт бодлогын шинэчлэл хийх, нийгмийн хүлээлт үүсгэж буй багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэгдүүлэх, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг тухайн жилийн инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Түүнчлэн төсвийн зорилгыг оновчтой тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжихэд бодитой, үр дүнд хүрэхүйц төсөл, хөтөлбөрийг дэмжиж, үр ашиггүй зарцуулалтыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун экспертүүдээс дэвшүүлж буй санал, санаачлагыг нэгтгэн холбогдох Байнгын хороод болон ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтож, дараагийн уулзалт, сургалт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа экспертүүдэд хандан Олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүлж, энэ цаг үед тэднээс суралцаж, хамтран ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, ахмадуудаас дэвшүүлж буй асуудалд санал нэг байгаа төдийгүй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, асрахуйн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүдийн ажлын албанд эдийн засаг, геофизик, санхүү, математик, геологи, хууль, статистик, сэтгэл судлалын чиглэлээр 30-аас дээш ажилласан туршлагатай 13 ахмад хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шийдвэр гаргах түвшинд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, харьцуулсан судалгаа хийх, бодлого боловсруулах, зөвлөх чиглэлээр ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа6 цаг 52 минутын өмнөАлба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна8 цаг 1 минутын өмнөҮндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:052025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12-17, 18:42