
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, бүлгийн гишүүдийн хамт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг өнөөдөр (2025.08.25) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Конгрессын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа нь өндөр түвшний ойр давтамжтай харилцан айлчлалуудын үр дүнд улам бэхжиж буйг тодотгов. Тэрбээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен нарын өнгөрсөн онд харилцан хийсэн айлчлалуудыг онцлоод, энэ үеэр хоёр улсын иж бүрэн стратегийн яриа хэлэлцээг анх удаа хийсэн нь хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээлээ. Түүнчлэн манай улс Боловсролын ерөнхий хуулийг 2023 онд шинэчлэн баталж, сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар тусгасныг дурдаад, МУИС-ийн дэргэд “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ нь Монгол, Америкийн түншлэлийн тулгуур болсон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь жендэрийн тэгш байдлыг хангахад онцлох үзүүлэлт болсныг тэмдэглэв. Энэ удаагийн Улсын Их Хурлаас бизнес эрхлэхэд ээлтэй, төрийн дарамт шахалтгүй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас гадна татварын реформыг цогцоор нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Ами Бера хэлэхдээ, Монгол Улс ардчиллын замналыг тууштай баримталж, бүс нутагтаа үлгэрлэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны харилцааг хэдэн зууны цараагаар харах нь зүйтэй хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн, ардчилсан тогтолцоог бэхжүүлж, эрх зүйт ёсыг бататгах, эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэсэн олон талт харилцааг эрчимжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа онцлох үүрэгтэй гэлээ.

Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Д.Ганмаа, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, энэ талаарх бүх нийтийн боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэх сайн туршлагын талаар хөндөж, анагаах ухааны салбарын төлөөлөл болсон гишүүдтэй санал солилцсон юм. Мөн талууд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ирэх жилүүд дэх боловсролын системийн чиг хандлага болон ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нээлттэй ярилцлаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Б.Мөнхсоёл, Д.Батбаяр, Ч.Анар нар байлцав.
МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ
Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21
ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18
Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43
Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15
Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54
Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46
Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44
УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51
Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25
Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28
EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35
Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14
Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37
Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35
Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34
Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33
Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31
Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30
Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29
Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27
Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25
Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24
Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22
Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21
“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр М.Даваабат шагнууллаа1-2, 20:06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22
2 сэтгэгдэлСэтгэгдэл
asdgasdg
asdgas