Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Шангри-Ла зочид буудалд эхэллээ.

“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” (Inspire-Impact-Invest) гэсэн уриатай чуулга уулзалтад 25 орны 230 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн бизнесийн хөгжил бус, улс орны тогтвортой хөгжил, ирээдүйн баталгаа гэж үздэг.

Энэ удаагийн чуулга уулзалт нь:

  • Хамтын ажиллагааны шинэ гүүр,
  • Мэдлэг, туршлага солилцох талбар,
  • Хөрөнгө оруулалтын шинэ боломж,
  • Хүйсийн тэгш байдлыг бодитоор дэмжих алхам юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.

Тэр бээр, дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засгийн олон сорилт, бэрхшээлтэй энэ үед ажлын байраа хадгалан, улс орныхоо төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, ногоон эдийн засаг, орон нутгийн хөгжил зэрэг олон салбарт манлайлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл болж байгааг тэмдэглэв.

Цаашид эмэгтэйчүүд бизнес эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээс тэгш хүртдэг байх, инновац, цахим шилжилт, ногоон эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих бодит алхмуудыг улс орнууд цаг алдалгүй хийх шаардлагатайг онцоллоо.

Энэ чуулга уулзалт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн түншлэл, нөхөрлөл, ажил хэргийн холбоог улам бэхжүүлж, илүү тэгш, илүү хүртээмжтэй, илүү энэрэнгүй ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн  Монгол Улс цаг ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно гэдгийг хэлж, ирээдүйн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бэлтгэж, хөгжин дэвших тэгш боломж бий болгохын төлөө дэлхий нийтээрээ хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмж, манлайллыг төлөвшүүлэх, санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг, оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих зэрэг салбар хуралдаан болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд жендерт суурилсан эдийн засаг, бизнесийн бодлого, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх,  тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлээ хамтдаа даван туулахыг зорих юм.

Чуулга уулзалт манай улсыг бүс нутгийн хэмжээнд жендерийн манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжигч улс орон гэдгийг бататгаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд урам зориг, боломж өгч, ирээдүйгээ хамтран бүтээх талбар болно гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэх шаардлагатай гэж үздэг.

Энэ хүрээнд 2022 онд “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”, 2023 онд дэлхийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, өнгөрсөн онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулсан.

Энэ удаагийн “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:052025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17