2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө

Нийтлэл   Улс төр 21:17 , 2025-8-18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо.

Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.

Бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

  • Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон гэлээ.
  • Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлж байна.

Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана

ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

  • Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.
  • Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй  ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна.
  • Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8  мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан. 
  • Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна

Боловсролын сайд П.Наранбаяр:

  • 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ. 
  • Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай.
  • Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж байна.
  • Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

 

Улирлын томуугийн вакцины 300,000 хүн тунг худалдан аваад байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

  • ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300,000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан. Эхний ээлжийн 135,000 хүн тун томуугийн вакциныг ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165,000 хүн тун вакциныг есдүгээр эхний хагаст хүлээн авахаар төлөвлөсөн. 
  • Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, нөхөн дархлаажуулалтад 10 сараас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна. 
  • Отор нүүдлээр бусад аймгийн нутагт амьдарч буй иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлийг аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна. 

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна.
  • Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй зэрэг мэдээллийг албан тушаалтнууд өглөө.

 

 

Салбарын сайд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонсож, асуулт хариулт боллоо. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллах,
  • Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок болон БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах,
  • Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв болон хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, халаалтын зуух, технологийн тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын болон эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын урсгал болон их засварын болон түгжрэлийг бууруулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийлгэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах,
  • Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллах,
  • Орон нутагт 2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж,  өвс, тэжээлийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах,
  • Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллах,
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангах, сургууль, цэцэрлэг, дотуур байрны их болон урсгал засварыг 09 дүгээр сарын 01-нээс өмнө бүрэн хийж дуусгах, багшлах боловсон хүчний хангалтыг хэвийн болгоход анхаарч ажиллах,
  • Төрийн өмчийн цэцэрлэг, сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг 17 аймгийн 294 суманд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Комисс шуурхай ажиллуулах,
  • Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэл, хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх,
  • Улсын хэмжээнд зарим аймаг, сумд гантай, гандуу зусаж, улмаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх зураглал гарган, цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангах, бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулж ажиллах,
  • Улсын хэмжээнд өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, шаардлагатай тохиолдолд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийн үнэлгээ хийж, зохицуулах арга хэмжээ авч ажиллах,
  • Отроор өвөлжиж буй айл өрхөл нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн багц бэлтгэж, нөөц бүрдүүлэх, сумын эрүүл мэндийн төвд оношилгоо, шинжилгээ, лабораторийн зөөврийн тоног төхөөрөмжөөр хангах,
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, бусад аймаг, сумаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын доор хэрэгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангахыг аймгийн Засаг дарга нарт;
  • Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлэх, халдварт өвчин гарсан тохиолдолд өвчнийг цаг алдалгүй хяналтад авч, голомтыг устгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,
  • Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац, зудын эрсдэлийг бодитой тогтоох ажлыг хийж, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, аймгийн Засаг дарга нарт;
  • “Аймаг, орон нутагт төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 03, 04 дүгээр албан даалгавар болон бусад холбогдох үүрэг, даалгварын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, биелэлтийг эрчимжүүлэх талаар арга хэмжээг авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:192025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21Цаг агаарын сэрэмжлүүлэг8-17, 10:19“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө8-16, 21:18Владимир Путин, Доналд Трамп нар хэлэлцээ хийлээ8-16, 10:34Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглож, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо8-12, 14:10Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй8-12, 14:08Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай8-4, 20:42Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана8-4, 17:432026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8-3, 14:46Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7-6, 22:36Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа7-4, 22:39Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа7-1, 17:01Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо7-1, 16:05НББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НДҮЗ-д нэр дэвшигчийн дэмжин, тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх мэдээллийг сонслоо7-1, 14:07Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6-30, 13:48Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ6-28, 13:39Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав6-26, 19:502025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ6-25, 18:46Гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татах үүрэг өгөв6-25, 1:45Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6-24, 23:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6-24, 23:57“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ6-23, 18:20Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа6-23, 0:56Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6-21, 23:47Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6-20, 19:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ.6-20, 19:50“АЛТАН ХАЙЧ-2025” ХОНЬ НООСЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС 100 ГАРУЙ МАЛЧИН ТАМИРЧИД УР ЧАДВАР, ХУРД ХҮЧЭЭ СОРЬЖ БАЙНА6-20, 19:46Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно6-20, 19:42Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа6-20, 19:40ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА6-20, 19:39Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6-5, 23:55Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6-4, 14:28ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ6-4, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа6-2, 23:42Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5-28, 22:17Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5-28, 22:16