
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын гурван талын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлснийг мэдэгдлээ.
Тэрээр Fox News-д өгсөн ярилцлагадаа Украинтай холбоотой тохиролцоо одоо Зеленскийн шийдвэрээс хамаарна гэдгийг онцоллоо.
Трамп Путинтай ямар асуудлаар санал зөрөлдсөн талаар ярихаас татгалзжээ.
Тэрээр хэлэхдээ, "Бид тохиролцоонд нэлээд ойртсон. Гэхдээ одоо Украин зөвшөөрөх ёстой. Магадгүй тэд татгалзах байх" гэжээ.
Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээний талаар асуухад Трамп, "Би одоохондоо энэ талаар бодох шаардлагагүй. Хоёр, гурван долоо хоногийн дараа юу болохыг харъя. Гэхдээ өнөөдрийн уулзалт сайн боллоо" гэж хариулжээ.
Трампын хэлснээр, Путин АНУ-ын сонгуулийн системийг шүүмжилсэн байна.
"Захиагаар санал өгөх замаар шударга сонгууль явуулах боломжгүй. Дэлхийн аль ч улс ийм арга хэрэглэдэггүй" гэж Путин хэлсэн байна.
Орчуулсан: Г.Марал
Сэтгэгдэл