
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүдийг /2025-06-30/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын харилцааны ээдрээтэй, талцал хуваагдлаас үүдэлтэй эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шударга, ил тод, хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улс тогтвортой, найдвартай гадаад орчин бүрдүүлэхэд анхаарч буйг тодотгоод, Засгийн газар үнэнч, ил тод, хариуцлагатай байх зарчмыг тууштай баримтлана. Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж ажилллана гэж мэдэгдлээ.
Урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хувийн хэвшлийнхний санал хүсэлтийг сонсож, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, иргэд, түнш, хөрөнгө оруулагч зэрэг бүхий л талд харилцан ашигтай байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлэв. Гадаад нөхцөл байдал, түүхий эдийн үнэ буурсантай холбогдуулан төрийн зардлыг бууруулах, төрийн бүтцийг оновчтой болгож “тоо биш чанарт” суурилсан шинэчлэл, төсвийн тодотгол хийхээр Засгийн газрын зүгээс зорьж буйг онцоллоо.
Монголын залуус олон улсын спорт, оюуны тэмцээнд амжилт үзүүлж буйг дурдан, ирээдүй өөдрөг байгааг тэмдэглэв. Тухайлбал, “3x3” сагсан бөмбөгийн дэлхийн аваргад Монголын охид мөнгөн медаль хүртсэн, цахим спортын “MongolZ” баг хоёрдугаар байр эзэлсэн, мөн монгол охин шатрын дэлхийн аваргад амжилттай оролцсон тухай жишээг дурдсан юм.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлуудыг өнгөрсөн сард Монгол Улсад амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн, удахгүй Улаанбаатарт болох “Монголын Эдийн засгийн форум”, “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д төлөөлөгчдийг урьж, өргөнөөр оролцохыг уриаллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын төгсгөлд “Манай хамтын ажиллагааны амжилт бол харилцан итгэлцэл, түншлэл дээр тогтдог. Энх тайван, хөгжил дэвшил, найрамдалт харилцаандаа үнэнч байж, хамтдаа урагшлахыг уриалж байна” гэж хэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-4, 16:50
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа11-1, 17:21
Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10-31, 17:54
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо10-31, 17:18
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ10-30, 15:16
S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв10-30, 15:16
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10-25, 19:53
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10-24, 20:57
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25
Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10-17, 19:51
Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй10-17, 17:45
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10-16, 13:41
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10-15, 18:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10-15, 15:53
Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна10-8, 20:10
Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа10-8, 17:04
Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо10-8, 14:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа10-8, 11:12
Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа10-1, 17:39
ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав10-1, 16:41
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10-1, 14:34
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9-30, 15:37
Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9-4, 21:55
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9-2, 22:30
Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа9-2, 22:28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9-1, 22:31
УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав8-26, 17:38
Ерөнхий сайд КОЙКА-ийн 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ8-26, 17:34
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8-25, 23:27
Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна8-25, 23:24
Ерөнхий сайд нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа8-25, 23:21
Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:19
2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17
Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34
The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26
"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21
Сэтгэгдэл