Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

Нийтлэл   Улс төр 13:48 , 2025-6-30

2025 оны 6 дугаар сарын 30                                                                                                                   Улаанбаатар хот 

 

Эрхэм Парламентын спикерүүд ээ, 

Хүндэт Улсын Их Хурлын гишүүд, парламентын гишүүд ээ, 

Олон улсын болон үндэсний парламентын албан хаагчид аа, 

Парламентын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулагчид аа, 

Та бүхэнд Олон улсын парламентын холбооны 136 жилийн ойн баяр болон Олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.  

Монгол Улс тэртээ 1962 онд нэг намын тогтолцоотой, социалист дэглэмтэй улс байх үедээ Олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхий дахинаа энх тайван, хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох, сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн, олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ.  

Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн механизм дахь оролцоогоо илүү идэвхжүүлж, парламентын гишүүдийн зүгээс үндэсний хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцуудыг мөрдөж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл, үйлдлээр” уриатайгаар тэмдэглэж буйг Монгол Улсын Их Хурал бүрэн дэмжиж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх шийдвэртээ тууштай байж, бодит үйл хэрэг болгон ажиллаж байгаагаа үүгээр илэрхийлье. Мөн энэ хүрээнд Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн улс төр, нийгэм дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн "10 үйл ажиллагаа"-г хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа бататган, ахиулахын төлөө хичээх болно.

Энэ дашрамд, 2023 онд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн орчинд жендэрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. 

Бид энэ амжилтаараа Ази тивдээ тэргүүн улсуудын нэг болж, дэлхийн дунджид ойртон, Жендэрийн зөрүүтэй байдлын 2025 оны индексээр өмнөх оноос 20 байраар ахиж 85-аас 65 дугаарт эрэмбэлэгдэн, улс төрийн эрх мэдлийн үзүүлэлт 11 байраар урагшилсныг дурдахыг хүсэж байна.

Монгол Улсын үе үеийн парламент нь эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахаас гадна нийт иргэдийнхээ иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм соёлын эрхтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, түүний нэмэлт протоколуудыг соёрхон баталж, Монгол Улс 100 гаруй олон улсын олон талт гэрээ, конвенцод нэгдэн орж, багагүй үүрэг амлалт авчээ.

Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь гэдэгт бид итгэдэг. Иймд  парламентын эн тэргүүний үүрэг нь улс орны энх тайван байдлыг хадгалах, иргэдийнхээ ая тухтай амьдрах боломжтой амгалан тайван нийгмийг бүрдүүлэх гэдэгтэй бүгд санал нийлнэ гэж бодож байна.

Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого санаачилж, эрх зүйн соёлыг түгээх, Монголын ард түмний засаглах эрхийг хангахыг зорилго болгосон стратеги баримтлан ажиллаж байна.

Даяаршлын энэ цаг үед нэгэнд нь тохиосон аюул гамшиг, дайн, зөрчилдөөн, халдлага, худалдааны хязгаарлалтууд нь далайн цаадах улсын иргэдийн амьдралд ч нөлөөлдөг болсон тул ардчилал, сайн засаглалын бэлгэ тэмдэг болсон парламентууд манлайлал үзүүлж, энх тайван байдлыг дор бүрнээ хамтдаа бэхжүүлэхийг уриалж байна.

Иймд энэхүү өдрийг тохиолдуулан Олон улсын парламентын холбоо, Парламентын спикерүүддээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг цогцлоохын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахыг хичээнгүйлэн хүсье.

Та бүхний энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах их үйлсэд нь илүү их амжилт хүсье. 

Даян дэлхий амар амгалан, улс үндэстэн бүр эв найрамдалтай байх болтугай. 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА 
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-4, 16:50Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв11-3, 22:07Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа11-3, 19:07Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа11-1, 17:21Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10-31, 17:54Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо10-31, 17:18Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ10-30, 15:16S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв10-30, 15:16“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ10-29, 17:18“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10-25, 19:53УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10-24, 20:57Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10-17, 19:51Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй10-17, 17:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10-16, 13:41Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10-15, 18:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10-15, 15:53Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна10-8, 20:10Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа10-8, 17:04Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо10-8, 14:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа10-8, 11:12Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа10-1, 17:39ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав10-1, 16:41Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10-1, 14:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9-30, 15:37Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9-4, 21:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9-2, 22:30Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа9-2, 22:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9-1, 22:31УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав8-26, 17:38Ерөнхий сайд КОЙКА-ийн 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ8-26, 17:34Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8-25, 23:27Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна8-25, 23:24Ерөнхий сайд нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа8-25, 23:21Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:192025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21