Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ

Улс төр 13:39 , 2025-6-28

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Сэлэнгэ аймагт ажиллаж буй ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар улсын хэмжээнд бүртгэгдсэн ой хээрийн түймрийн талаар мэдээлэл өгч, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Сэлэнгэ аймгийн Ерөө,  Хүдэр, Алтанбулаг сумын нийт есөн түймрийн  тавыг цурамд оруулж, дөрвийг нь бүрэн унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах,  Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангиас нийт 710 хүн, 103 автомашинтай ажиллаж байна.

Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах анги болон Зэвсэгт хүчний нийт гурван нисдэг тэргээр тээвэрлэн хүргэхээс гадна агаараас түймрийн тандалт хийж байгаа ажээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар ой хээрийн түймэр болон цаг агаарын мэдээллийг тогтмол авч, анхаарч байгаагаа илэрхийлээд гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хэллээ. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт ням гаригт Сэлэнгэ аймагт ажиллах үүрэг өгсөн байна. Гал түймэртэй тэмцэж байгаа онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдэд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ. Хүнд хэцүү цаг үед эрсдэлээс үл эмээн  ажиллаж буй тэднээр бахархаж байгаагаа илэрхийлээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, анхааралтай ажиллахыг хүслээ. 

Улсын онцгой комиссыг долоо хоногийн өмнө зарлан хуралдуулах үеэр болзошгүй түймрийн аюулаас сэргийлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах тал дээр анхаарч ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Шаардлагатай гэж үзвэл түймрийн голомтод дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчлахад бэлэн байгааг мөн илэрхийллээ. Харин ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Сэлэнгийн түймрийг унтраахад одоо дайчилж буй хүч нөөц хангалттай гэж мэдээллээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилттай холбоотойгоор ой, хээрийн түймэр нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд түймэр унтраах зориулалтын нисдэг тэргийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгийг онцгой байдлын салбарын удирдлагууд хэлж байлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна10-8, 20:10Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа10-8, 17:04Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо10-8, 14:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа10-8, 11:12Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа10-1, 17:39ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав10-1, 16:41Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10-1, 14:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9-30, 15:37Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9-4, 21:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9-2, 22:30Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа9-2, 22:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9-1, 22:31УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав8-26, 17:38Ерөнхий сайд КОЙКА-ийн 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ8-26, 17:34Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8-25, 23:27Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна8-25, 23:24Ерөнхий сайд нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа8-25, 23:21Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:192025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21Цаг агаарын сэрэмжлүүлэг8-17, 10:19“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө8-16, 21:18Владимир Путин, Доналд Трамп нар хэлэлцээ хийлээ8-16, 10:34Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглож, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо8-12, 14:10Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй8-12, 14:08Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай8-4, 20:42Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана8-4, 17:432026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8-3, 14:46Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7-6, 22:36Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа7-4, 22:39Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа7-1, 17:01Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо7-1, 16:05НББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НДҮЗ-д нэр дэвшигчийн дэмжин, тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх мэдээллийг сонслоо7-1, 14:07Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6-30, 13:48Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ6-28, 13:39Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав6-26, 19:502025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ6-25, 18:46Гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татах үүрэг өгөв6-25, 1:45