2025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ

Нийтлэл   Улс төр 18:46 , 2025-6-25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт тус тус даалгалаа. 

“Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа юм.

Яамдын нэгжийг цөөлснөөр удирдах албан тушаалтны тоо 31 хувиар буурч байна

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.

            Уг хуульд нийцүүлэн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Төрийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсийг нэгтгэх, чиг үүрэг давхацсан, шаардлагагүй нэгжийг хасах зэргээр яамдын бүтцийг цомхон, оновчтой тогтоох зарчмыг баримтлан нэгжүүдийг 31 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр удирдах албан тушаалтны тоо мөн 31 хувиар буурч байна. 

Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д нэгтгэн өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Мөн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Эрчим хүчний үндэсний төв”-д  нэгтгэлээ. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ ” Монгол Улсын Ерөнхий сайд бодлого, зорилтоо тодорхойлохдоо үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгах, нэгтгэх, хувьчлах замаар төрийн өмчийн реформ хийнэ гэж зарласан. Энэ хүрээнд бид холбогдох яамд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн ийм шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн компаниудын чиг үүргийн давхардал арилна, үр ашиг дээшилнэ, орон тоо хэмнэгдэж, зардал буурна” гэлээ.

2025 онд нийт  8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.  Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.

Тус тогтоол батлагдсанаар Нийслэлийн Налайх дүүрэг, 7 аймгийн 35 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, нийслэл болон Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүрэг, 19 аймгийн 86 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулан нэмж санал ирүүлснийг хянаж нэгтгэн 44.4 мянган га талбай бүхий 3797 байршлыг улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулахаар боллоо.

Улсын хэмжээнд төлөвлөлтийн дагуу 296 байршилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээ хэрэгжих, 221 байршилд хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрдэж, малчдын хоршоонд газар эзэмшүүлэх, иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон өвөлжөө, хаваржааны доорх газрын зориулалтаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, орон сууцжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын асуудал шийдвэрлэгдлээ.

Мөн шийдвэрийн дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар ашиглах, эзэмших хүсэлт гаргасан 2034 иргэн, хуулийн этгээд болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 1763 иргэний хүсэлт тус тус шийдвэрлэгдэх боломжтой боллоо.

Түүнчлэн, өнөөдрийн хуралдаанаар Завхан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн саналын дагуу тухайн аймгуудад 2025 онд нийт 18.03 га талбай бүхий 158 иргэний газрыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд нийслэл болон 18 аймгийн 114 сумдын нутаг дэвсгэрт нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлэх юм.

"Алт-3" аяныг хэрэгжүүлнэ 

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа,

“Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна.

Үүнтэй холбогдуулан:

-Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах,

-Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх чиглэлээр Монгол банктай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар судалж, санал боловсруулах,

-Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг барьж байгуулах чиглэлээр өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа” гэлээ. 

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцож буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа. Тус индексийн дэд индекс болох боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахиц дэвшлээ хадгалж байгаа бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгджээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Засгийн газар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г Улсын Их Хуралд тайлагнахаар заасан. Тус тайланг 2021 оноос хойш гурав дахь удаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-4, 16:50Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв11-3, 22:07Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа11-3, 19:07Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа11-1, 17:21Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10-31, 17:54Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо10-31, 17:18Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ10-30, 15:16S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв10-30, 15:16“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ10-29, 17:18“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10-25, 19:53УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10-24, 20:57Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10-17, 19:51Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй10-17, 17:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10-16, 13:41Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10-15, 18:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10-15, 15:53Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна10-8, 20:10Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа10-8, 17:04Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо10-8, 14:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа10-8, 11:12Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа10-1, 17:39ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав10-1, 16:41Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10-1, 14:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9-30, 15:37Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9-4, 21:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9-2, 22:30Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа9-2, 22:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9-1, 22:31УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав8-26, 17:38Ерөнхий сайд КОЙКА-ийн 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ8-26, 17:34Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8-25, 23:27Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна8-25, 23:24Ерөнхий сайд нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа8-25, 23:21Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:192025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21