
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Олон улсын хурал нь Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд охидыг чадавхжуулах асуудлаарх Бээжин хотноо 1995 онд хуралдсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.

Олон улсын хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс бол хүн ам цөөтэй ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг хамгийн ихээр амсаж буй орнуудын нэг юм. Сүүлийн 80 жилд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр өссөн, 832 нуур, усан сан ширгэсэн, мөсөн голын талбай 30 хувиар багассан, нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Гэсэн хэдий ч Монгол Улс ердөө 0.1 хувь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Нүүдлийн соёл бол бидний мянган жилийн амьдралын хэв маяг. Гэвч өнөөдөр ган, цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэл учруулж байна. Тиймээс ч 2024 онд Уур амьсгалын өөрчлөлтийн яамыг шинээр байгууллаа” гээд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бөгөөд дэлхийн хамгийн том байгаль орчны хуралдаануудын нэг болох тус хуралд жендэрийн тэгш байдлыг онцлох сэдэв болгон өрнүүлэхийг онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед үгэндээ “Уур амьсгалын бодлогод жендэрийн хувирган өөрчлөх хандлагыг нэвтрүүлэх, эрчимжүүлэх хүсэл зориг бидэнд хэрэгтэй байна. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хангахад таван жилийн хугацаа үлдсэн бөгөөд бид бодлого, үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэж онцлов.

Олон улсын хуралд 200 орчим төлөөлөгч оролцсоноос Австрали, БНХАУ, БНСУ, Казахстан, Канад, Бүгд Найрамдах Коста Рика, Филиппин улсын Засгийн газрын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улс дахь болон Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын Ногоон Сан, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг гадаад улс орны 60 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь энэхүү сэдэв дэлхий нийтийн нэн тэргүүний анхаарлын төвд байгааг нотолж байна.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангахад хөрөнгө оруулах нь нийгмийн шударга ёсны асуудал төдийгүй уур амьсгалд тэсвэртэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. AХБ 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулан өөрийн санхүүжилтээс 100 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь банкны жил бүрийн нийт санхүүжилтийн 50 хувийг эзлэх юм” гэв.

Олон улсын хурлыг жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулахад чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого”, “Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ”, “Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт”, “Эмэгтэйчүүдээр удирдуулсан уур амьсгалын санаачилга, эмэгтэйчүүдийн манлайллын чадамжийг таниулах нь” сэдэвчилсэн дөрвөн салбар хуралдаанаар олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойллоо.
Олон улсын хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан Улаанбаатар хотод болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд нийт 285 саналыг хурлаас гарах УРИАЛГА (Call to Action)-д тусгаж ажиллав.
Уриалгыг 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6 дугаар сар)-д санал болгон хүргүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан барилдаан болно
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгох саналыг хэлэлцлээ12-3, 17:28
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ!12-2, 21:37
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ12-2, 17:28
ХӨДӨЛМӨР НИЙГЭМЛЭГИЙН АХМАД БӨХ МУ-ЫН ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ АГСНЫ ГЭРГИЙ О.ОТГОНЧУЛУУНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ11-30, 8:07
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН С.СҮХБАТ ТҮРҮҮЛЛЭЭ11-29, 20:11
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” барилдааны дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардууллаа11-29, 20:11
Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан “БОГДХАН УУЛЫН ХИШИГ” улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны ФОТО:11-29, 19:02
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ11-29, 11:54
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА11-28, 18:20
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ11-27, 20:36
16 настнууд "Иргэний андгай" өргөлөө11-26, 21:37
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо11-24, 19:58
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах үүрэг өглөө11-24, 15:53
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ11-22, 19:42
Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад, томуугийн шинжилгээ болон эмчилгээний зардлыг бүрэн даатгалд хамруулах асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болгов11-22, 15:34
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа11-19, 18:37
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа11-19, 14:37
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана11-18, 18:40
Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11-13, 15:34
ХУД-ИЙН ЕБ-ЫН СУРГУУЛИУДЫН 12-Р АНГИЙН СУРАГЧДАД “ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНГОЛТ ХИЙХЭД ЧИГЛҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА11-13, 15:24
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа11-12, 1:32
Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно Засгийн газрын хуралдаан 2025-11-1211-12, 1:29
“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” төсөл амжилттай хэрэгжиж 50 сургагч багш гэрчилгээгээ гардан авлаа11-10, 14:33
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11-9, 1:33
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ11-5, 17:18
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв11-5, 16:50
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв11-3, 22:07
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа11-3, 19:07
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа11-1, 17:21
Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10-31, 17:54
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо10-31, 17:18
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ10-30, 15:16
S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв10-30, 15:16
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10-25, 19:53
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10-24, 20:57
Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25
Сэтгэгдэл