Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Улс төр 21:59 , 2025-5-28

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо

Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо. 

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов. 

Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.

2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас /ХЭДС/ жижиг зээл олгох үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой зарим асуудлууд энэхүү эрэлт хэрэгцээг бүрэн хангахад нөлөөлж байна.     

ХЭДС-аас жижиг зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, банктай байгуулах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг ажлыг  төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулахаар журамд заасан нь бодлого боловсруулах, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий яам зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцах, төвлөрөл, шат дамжлагыг нэмэгдүүлж байжээ. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна. 

Мөн инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа7 цаг 8 минутын өмнөАлба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна8 цаг 17 минутын өмнөҮндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:052025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12-17, 18:42