Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

Нийтлэл   Улс төр   Нийгэм 18:36 , 2025-5-12

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан уулзалт-хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.12/ зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээж үг хэлсэн. Тэрбээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны “Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн 4 дүгээр сард Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдад ажиллаж, төслийн явц, үр дүн, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцлаа. Өнөөдрийн байдлаар нийт 17 аймгийн 294 сумын нийт  548 объект орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна. Мөн 72 сумын 196 объектод ажил үргэлжилж байна. Хариуцлагагүй хандаж, ажлыг удаашруулсан аж ахуйн нэгжүүд ч байна.  Эдгээр компаниудад хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгаа бөгөөд 4 аймгийн 10 сумын 26 объектод дахин гүйцэтгэгч шалгаруулахаар ажиллаж байна. Эдгээр объектуудад дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй авч ажлыг хэрэгжүүлэх, ашиглалтад орсон болон цаашид үргэлжлэн ашиглалтад орох ариун цэврийн байгууламжуудыг зөв зохистой ашиглаж хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Учир нь Дэлхийн зөн, Мобиком корпорац зэрэг байгууллагуудын  хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хийгдсэн ариун цэврийн байгууламжуудын ашиглалт хангалтгүй, цоожлоод орхигдсон зэрэг дутагдлууд байгааг давтах ёсгүй. Иймд зураг төслийн болон барилга угсралтын ажилд шалгарч хамтран ажилласан бүхий л аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээндээ сэтгэл гарган хамтран ажиллаж, гүйцэтгээд хүлээлгэж өгөөд орхих бус ашиглалтын явцад дэмжлэг үзүүлж, ашиглалтыг жигдрүүлж, байнгын ажиллагаатай болох хүртэл анхааран ажиллах хэрэгтэй байгаа тул өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм гээд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, С.Эрдэнэбат нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, ажилласан талаараа байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, төслийн үйл ажиллагаанд олон асуудал тулгарч байна. Төрийн бодлогоор барьж байгуулсан энэхүү бүтээн байгуулалтыг урт удаан хугацаанд үр дүнтэй ашиглахын тулд хариуцах байгууллага тодорхой байх шаардлагатай байна. Орон нутгийн өмчит Нийтийн аж ахуйн газрын мэргэжлийн байгууллага хариуцуулах нь оновчтой хувилбар юм  гэв.

Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн өнөөдрийн ажлын явцын талаар Боловсролын яамны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир танилцууллаа. Тэрбээр, төсөл 4 үе шаттай хэрэгжиж буй агаад 294 суманд 795 ариун цэврийн байгууламжийг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  нийт 21 аймгийн 80,9 хувьд, 330 сумын 313 буюу 94,8 хувьд төсөл хэрэгжиж байна. Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан 202 сумын 548 объект, комисс ажиллахад бэлэн болсон 10 сумын 25 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 72 сумын 196 объект, гэрээ цуцлагдаж байгаа 4 аймгийн 10 сумын 26 объект байна гэх зэргээр төслийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн талаар, хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний ач холбогдол зэргийг танилцуулгадаа онцоллоо. Мөн цаашид ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх, багш, суралцагчдад чиглэсэн дадал хэвшил олгох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, засвар үйлчилгээ хариуцах сум дундын нэгжийг бий болгох, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэн ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тохиолдолд орон тоог нэмэгдүүлэх, гадна нүхэн жорлонг ариутгал хийж буулгах, ашиглагчийн урсгал /цахилгаан, цэвэр, бохир ус, засвар үйлчилгээ хийх гэх мэт/ зардлыг нэмэгдүүлэх, шаардлагатай сумдыг цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах машинтай болгох зэрэг анхаарах асуудлуудыг танилцуулсан юм.

Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер З.Энх-Оргил төсөлд хэрхэн хяналт тавьж ажилласан талаараа илтгэв. Тэрбээр төсөл хэрэгжиж буй аймаг бүрт тулгамдаж буй болон анхаарах асуудлын талаар танилцуулав. Тухайлбал, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнүүд нь батлагдсан зураг төсөвгүй хийгдсэн нь хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн төсөл арга хэмжээ гэрээний хугацаандаа ашиглалтад ордоггүй, зохиогч зохиогчийн хяналтын гэрээний дагуу хяналт хэрэгжүүлдэггүй, шийдэл гаргахгүй уддаг талаар танилцуулаад цаашид төслийг гүйцээн хэрэгжүүлэхийн тулд ажлын тоо хэмжээг магадлалаар баталгаажуулах, батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгэх, төсөл арга хэмжээг норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, технологийн зөрчил удаа дараа гаргаж байгаа гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, гүйцэтгэгчээс шалтгаалан олон жил удааширсан бол “Хар жагсаалт”-нд бүртгэх, тусгай зөвшөөрөл нь дууссан эсвэл үйл ажиллагаа нь зогссон зохиогчийн эрхийг шилжүүлдэг болох хэрэгтэй байна гэв.

Мөн Боловсролын ерөнхий газрын зөвлөх инженер Г.Цэрмаа, цахилгаан тасарсан тохиолдолд яах вэ, өвлийн улиралд хөлдөх нөхцөл ямар арга хэмжээ авах, цэвэрлэгээг хэрхэн хийх вэ зэрэг бага оврын цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үеийн зөвлөмжийг танилцуулав.  Хэлэлцүүлэгт тус төслийн 1, 2, 3, 4 дүгээр ээлжид зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцож тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, төслийн үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх талаар онцлоод цаашид хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах тухайгаа танилцуулсан  юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 202.70.43.200 ]Зочин   • 5 сарын 30. 12 цаг 24 минут

бусад улс орон хөгжлийн өндөр түвшинд бид жорлон......



ШИНЭ МЭДЭЭ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо10-25, 19:53УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо10-24, 20:57Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ10-24, 15:54Г.Занданшатар: Монгол Улс залуусынхаа эрч хүч, бүтээмж, оюунд бүрэн итгэдэг10-21, 16:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа10-20, 17:25Д.Амарбаясгалан: УИХ-ын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “Хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа10-17, 19:51Ерөнхий сайд Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй10-17, 17:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10-16, 13:41Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10-15, 18:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10-15, 15:53Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна10-8, 20:10Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа10-8, 17:04Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо10-8, 14:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа10-8, 11:12Улсын Их Хурлын гишүүд “Нээлттэй парламент: Эксперт”- 2025 хөтөлбөрт хамрагдаж буй ахмадуудтай уулзлаа10-1, 17:39ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав10-1, 16:41Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10-1, 14:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9-30, 15:37Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9-4, 21:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпинтэй уулзлаа9-2, 22:30Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа9-2, 22:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ9-1, 22:31УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөлтэй уулзав8-26, 17:38Ерөнхий сайд КОЙКА-ийн 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ8-26, 17:34Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна8-25, 23:27Ерөнхий сайд Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна8-25, 23:24Ерөнхий сайд нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа8-25, 23:21Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ8-19, 18:192025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө8-18, 21:17Доналд Трамп: Орос, Украин, АНУ-ын гурван талын уулзалтын бэлтгэл ажил эхэллээ8-17, 10:34The MongolZ Vitality багийг 2-0 харьцаатайгаар хожлоо8-17, 10:26"Трамп хожигдоогүй ч, Путин тодорхой хожсон"8-17, 10:21Цаг агаарын сэрэмжлүүлэг8-17, 10:19“Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө8-16, 21:18Владимир Путин, Доналд Трамп нар хэлэлцээ хийлээ8-16, 10:34Байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс экспортлохыг хориглож, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо8-12, 14:10Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй8-12, 14:08Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай8-4, 20:42Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана8-4, 17:432026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8-3, 14:46