2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

Улс төр 23:50 , 2025-4-2

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг мөн онд гүйцэтгэж, нарийвчилсан зураг төслийн баримт бичгүүдэд магадлал хийх ажлыг 2024 онд дуусгаж, шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 2025 оны гуравдугаар улиралд багтан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. 

Байгалийн хий дамжуулах хоолой нь хойд хилээс урд хил хүртэл 958,6 км үргэлжилж, зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур тавигдана. ТЭЗҮ-ийн дагуу төсөл нь техникийн талаас хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн төсөл хэрэгжсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж эдийн засаг тэлнэ. Барилга угсралтын үед 12 000, ашиглалтын үед 1000 гаруй ажлын байр бий болно. Байгалийн хий нь эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгалийн хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцууд барьж байгуулснаар эрчим хүчний системийн маневрлах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн тогтворжилт дээшилнэ. Түүнчлэн зураг төслийн баримт бичигт Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгаж өгсөн учир дотооддоо байгалийн хий авч ашиглан агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэжээ.

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ. 

Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм. 

“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:052025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо12-17, 18:42128 бүтээмжийн менежер, БЭТ-үүд, тусгай үүргийн элчин сайд гэх мэт зохиомол дарга нарыг чөлөөлнө12-17, 12:15ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив12-16, 19:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа12-16, 14:44ЭЗБХ: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив12-16, 14:41Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно12-15, 22:26Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна12-15, 22:23Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ12-15, 22:22Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12-12, 17:30Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12-12, 15:35Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12-11, 15:37УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа12-9, 23:53