Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

Нийтлэл   Улс төр 13:46 , 2025-3-1

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сарын шинийн баярын өглөө 08:25 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.

Төрийн золголтын дараа Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч, магтаалч, морин хуурч Ц.Соёл-Эрдэнэ Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.\

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ,

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант Төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, модон могой жилийн өнгийг хэлэлцэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай өрсөлдөхгүй байхыг баримталж, эрүүл, чөлөөт зах зээлийг бодлогоор дэмжинэ3-29, 21:35"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо3-27, 21:42ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3-27, 21:40Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө3-27, 21:35УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй3-26, 21:38Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.3-17, 22:50Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ3-17, 22:45Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3-16, 22:50Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3-11, 16:08Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3-11, 15:18Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов3-10, 14:12“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3-9, 20:17Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1-26, 23:23Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ1-22, 22:04ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ1-22, 21:46МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35