Их хааны алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа

Нийтлэл   Улс төр 13:42 , 2025-3-1

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Их хааны алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:     

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Дэлхийн Мянганы суут хүмүүн, хаадын хаан Их эзэн Чингис хааны сүр сүлдийг оршоосон Алтан хөшөө, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгыг Их хааны өргөөнд дээдлэн залах ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэнд сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

“Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын тэргүүн өдрийн наран мандах энэ мөчид хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны алтан биеийг бүтээж, Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөг ийнхүү ёслол төгөлдөр нээх түүхэн үйл хэрэг тохиож байна.

Мөнх тэнгэр монголчууд бидэнд агуу их суу билигт, хаадын хаан Эзэн Богд Чингис хааныг заяасан билээ.

Эзэн Богд Чингис хаан бол Монголын түүхэнд төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан юм.

Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г үүтгэн тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, өрнө дорныг холбож, худалдаа арилжаа, соёлын солилцоог эрчимжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж, өнөөгийн дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан билээ.

Эзэн Богд Чингис хаан бол хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн юм.

Их хаан шиг өнгөрснөө мэдэж, өөрийгөө мэдүүлж, ирээдүйгээ мэдэрдэг Эзэн хаан хүмүүний түүхэнд цөөхөн мэндэлсэн.

Монголчууд бид монгол үндэстний оршин тогтнохуйн баталгаа, оюун санааны эх ундарга болсон ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.

Тиймээс бид хүн төрөлхтний суут хүмүүн, хүчирхэг их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Цагаан сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай.

Өнөөдрийн энэхүү өлзий бэлгэт сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс ХХ зууны эхэн үе хүртэлх Монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан Их өргөөний магнайд Эзэн Богд Чингис хаан таны орд өргөөг бэлгэдсэн Их хааны өргөөг байгуулан, өнө мөнхөд бахархан хүндлэх Алтан хөшөөг тань их амар амгаланг бэлгэдсэн Их шүтээн цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байгааг Их хаан Та соёрхон таална уу.

Эзэн Богд Чингис хааны энэхүү алтан хөшөөг монгол урчуудын ур ухаанаар урлагийн өлгий нутаг Италийн Флоренц хотноо монгол алтаар урлан бүтээж, монгол түмний хүндлэл ёслолын их баяр сар шинийн бэлгэт сайн энэ өдөр Их хаан таныг өндөр сэнтийд тань залж, өргөл цацлаар тайх их хувь заяа өргөн олон монголчууд бидэнд тохиож байна.

Эзэн Богд Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Эзэн Богд Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа1-26, 23:23Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна1-26, 19:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа1-26, 12:21ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ1-24, 23:18Н.УЧРАЛ: ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРИЙН БОДЛОГО ХҮҮХДЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ1-23, 20:31МОНГОЛ УЛС ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН ЭНХИЙН ЗӨВЛӨЛД АЛБАН ЁСООР НЭГДЛЭЭ1-22, 22:04ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ1-22, 21:46МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ1-21, 14:27Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ1-21, 13:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28EXECUTIVE SUMMARY: Myagmar Davaabat1-10, 20:11Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр М.Даваабат шагнууллаа1-2, 20:06Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22