"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан болов

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Засгийн газар хамтран зохион байгуулж буй “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өнөөдөр (2025.02.21) гурав дахь өдрөө  Төрийн ордонд үргэлжиллээ.

Эхний өдөр (2025.02.19) барилга, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар, хоёр дахь өдөр нь (2025.02.20) хүнсний салбар болон хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар Улсын Их Хурлын гишүүд, салбарын яамны төлөөлөл, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дээрх дөрвөн хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлэв. Стандартын асуудал орхигдоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч сүүлийн жилүүдэд төрийн зүгээс онцгой анхаарч, бодлого шийдвэрүүддээ энэ чиглэлийн зорилтууд тусгасныг дурдав. "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөр гаргах зорилт дэвшүүлсэн бол Улсын Их Хурал Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлэв.

“Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөрийг боловсруулахдаа улс орон даяар хэлэлцүүлж, талуудыг оролцоог бүрэн хангаж ажилласныг тэрбээр тэмдэглээд “Нийгэмд тогтвортой хөгжил, аюулгүй орчин, тэгш байдлыг бий болгоход стандарт нэн чухал. Улс орнуудын хөгжлийн нууц нь стандартын хэрэгжилт байдаг. Монгол Улсад стандартын хэрэгжилт хангалтгүй байна. Улсын хэмжээнд мөрдөгддөг 6600 гаруй стандартын 48.4 хувь нь олон улсын стандартад нийцсэн. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлж буй эсэх нь эргэлзээтэй. Бид өдөр тутамдаа асуудал, бэрхшээлтэй тулгарч, бухимдаж байгаагийн шалтгаан нь стандартыг хангалттай мөрддөггүйгээс үүдэлтэй" гэлээ. Улс орны хөгжлийг хурдасгаж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжингүй улс болоход бүх шатандаа стандартыг хэрэгжүүлэх нь үр нөлөөтэй байх ба үүнд хэлэлцүүлэгт оролцогчдын санал, санаачилга нэн чухал гэдгийг тэрбээр дураад хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн, Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал мөн нэгдсэн хуралдааны нээлтэд үг хэллээ.

Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар гурван өдрийн турш хэлэлцэж байгааг тэрбээр дурдаад амин чухал сэдвээр өрнөж буй хэлэлцүүлгийг дэмжин ажиллаж буй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар, Шадар сайдын ажлын алба болон холбогдох яамд, агентлагууд, салбар бүрийн мэргэжлийн оролцогчдод талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагааныхаа явцад стандартын эрх зүйн орчны талаар ярихдаа оролцогч талуудтай ярилцаж, шийдлийн талаар зөвшилцөх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гээд “Стандартууд нь салбаруудынхаа хөгжлөөс тасраад, хоцорсон байгааг хэрхэн сайжруулж, өнөөдрийн түвшинд нийцүүлэх талаар санал, шийдлээ ярилцлаа. Монгол Улс мега төслүүд хэрэгжүүлэхээр хурдтай хөгжлийн гараан дээр байгаа энэ үед бид 30 жил орхигдож ирсэн стандартын тогтолцоогоо урагшлуулах зайлшгүй шаардлага байна. Стандарт нь бүх салбарт хамаарах хэдий ч барилга, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчин гэсэн дөрвөн салбарыг онцолж, сүүлийн гурав хоногт төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 600 гаруй оролцогчтой гурван өдөр хуралдлаа.

Тулгамдаж байгаа асуудлаа ярилцахаас гадна хамгийн гол нь шийдлийн талаарх саналуудаа зөвлөлдсөн. Ингээд салбарынхны дэвшүүлж байгаа шийдлүүдийг нэгтгэн зөвлөмж боловсруулаад, үүнийгээ нэгдсэн хуралдааны төгсгөлд танилцуулна” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр ойрын хугацаанд Засгийн газраас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг хэлээд өнөөдрийн нэгдсэн хэлэлцүүлгийн оролцогчдыг төслийн боловсруулалт, хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг хүсэв. Түүнчлэн салбар бүрийн гол хууль тогтоомжийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх бөгөөд мэргэжилтэн, судлаачид, хувийн хэвшлийн төлөөллүүд идэвхтэй оролцохыг урив. Мөн тэрбээр 19, 20-ны өдрүүдийн хэлэлцүүлгүүдийн талаар товч мэдээлэл танилцуулж “Хамтдаа оновчтой шийдэл гаргахын төлөө идэвхтэй ажиллана гэж найдаж байна” хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааны оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулаад, энэ хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд стандарт чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар танилцуулав.

Стандарт, хэмжил зүйн газар 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хэмээгээд салбарын гол харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Хэмжил зүйн тухай хууль зохицуулдаг гэв. Үргэлжлүүлэн тэрбээр салбарын эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, салбарын хэмжээнд тулгамдаад байгаад асуудлуудаа танилцуулав. Монгол Улсад мөрдөгдөж буй нийт стандартын 30 гаруй хувийг барилга болон эрүүл мэндийн салбарын стандартууд эзэлдэг байна. Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг байна. 2022 оноос хойш салбар бүрийн стандартуудад үзлэг хийсэн талаар тэрбээр танилцуулаад, эхний үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Стандартын үзлэгийн мөрөөр шинэчлэх, сайжруулах асуудал нь удаашралтай байгааг тэрбээр дурдаад энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэллээ.

Түүнчлэн тогтолцооны асуудал, сонгон хэрэглэх стандартын талаар, стандартын хяналт, шалгалтын талаар, хариуцлагын асуудлуудыг хөндөж, 2022 оноос Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Улс орны хөгжил дэвшлийн түлхүүр болдог стандартын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, цаг үедээ нийцүүлэн сайжруулах шаардлагын талаар дурдаад Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, холбогдох талууд төслийн боловсруулалтад хамтран ажиллаж байгааг дурдсан. Боловсруулж буй хуулийн төслийн хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулсан гэв. Стандартын эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжилтийг нь хангах нь эцсийн дүндээ иргэн бүрийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах зорилгын төлөө гэдгийг тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дурдсан.

“Хүнс, хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд нэгдсэн хуралдаан үргэлжилж, тус хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх А.Бүрэнбаатарн чиглүүлэв. Зочин илтгэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай, Гаалийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Хорио цээрийн хэлтсийн дарга Г.Батмөнх, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга С.Энхмаа, МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Нандин-Эрдэнэ, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбооны гишүүн Б.Заяатогтох нар оролцож, чиглүүлэгчийн болон оролцогчдын асуултад хариулт өгөв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа7-6, 22:39Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7-6, 22:36Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа7-1, 17:01Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо7-1, 16:05НББХ: Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НДҮЗ-д нэр дэвшигчийн дэмжин, тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаарх мэдээллийг сонслоо7-1, 14:07Олон улсын парламентын өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6-30, 13:48Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ6-28, 13:39Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав6-26, 19:502025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ6-25, 18:46Гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт хөрөнгө оруулалт татах үүрэг өгөв6-25, 1:45Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6-24, 23:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6-24, 23:57“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ6-23, 18:20Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа6-23, 0:56Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6-21, 23:47Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6-20, 19:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ.6-20, 19:50“АЛТАН ХАЙЧ-2025” ХОНЬ НООСЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС 100 ГАРУЙ МАЛЧИН ТАМИРЧИД УР ЧАДВАР, ХУРД ХҮЧЭЭ СОРЬЖ БАЙНА6-20, 19:46Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно6-20, 19:42Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа6-20, 19:40ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА6-20, 19:39Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6-5, 23:55Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6-4, 14:28ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ6-4, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа6-2, 23:42Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5-28, 22:17Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө5-28, 22:16Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина5-28, 21:59“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна5-23, 21:59Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна5-21, 22:12Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд ч үргэлжлүүлнэ5-17, 21:2337 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо   5-17, 14:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа5-15, 21:23Нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо5-12, 18:36Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруулалтын оролцогчидтой ярилцлага хийж байна5-12, 18:33Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа5-12, 18:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5-11, 18:21Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5-8, 20:18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5-8, 18:18Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг баталлаа4-11, 2:59