Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд даалгалаа

Нийтлэл   Улс төр 15:13 , 2025-2-5

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа

“Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах,  даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч  ажиллахаар боллоо. Мөн,

-Хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан гурван хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болгох арга хэмжээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан авч хэрэгжүүлэх,

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулан боловсруулж энэ сард багтаан танилцуулах,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчинд анх холбогдох шат дамжлагыг цөөрүүлж, зарцуулах хугацааг 40 хоногт багтаах арга хэмжээг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,

-Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах үйл ажиллагааг энэ оны хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрт шилжүүлэх, тус үйл ажиллагааг цахимаар явуулахад зарцуулах дээд хугацааг тодорхой болгох, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох арга хэмжээ авах,

-Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмын зохицуулалтыг цэгцэлж, хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой  зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгохоор шийдвэрлэлээ.

Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна

Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гаргаж, шийдвэрлэхийг  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгалаа.

2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Нийт 45 хамар залгиурын үрэвсэлтэй хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн. 78 хүнээс сорьц авч шинжлэн эрсдэлгүйг тогтоожээ.

Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй, 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна.

Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна.

Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.

Шуурхай штабын IV хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав

“2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангахаар Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Тус штабын хурал бямба гариг бүр болж, хурлаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулан хэлэлцүүлж буй.

Шуурхай штабын IV хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг тухай бүр системд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Шуурхай штабын IV хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 01-ний бямба гаригт болж шуурхай штабын өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам, Нийслэлийн зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх ажлын талаар, Улаанбаатар хотын 2030 ерөнхий төлөвлөгөөний тухай, Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал болон тулгамдсан асуудал шугам сүлжээний талаар, Хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж хариуцлага тооцуулах, камерын бүртгэлийн системийн хяналт болон нийтийн тээврийн хяналтын тухай, Хүннү хотын төлөвлөлтийн талаарх танилцуулга, Нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн талаарх танилцуулгыг тус тус хэлэлцсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮ НАР ДАВОС ХОТНОО УУЛЗАВ8 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1-16, 20:04Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна1-16, 18:55Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв1-13, 20:43Ураны технологи - бидний амьдралд1-13, 17:15Уран цөмийн энерги бидэнд хэрэгтэй юу?1-13, 16:54Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний салбарт цөмийн технологи чухал үүрэг гүйцэтгэж байна1-13, 16:46Цөмийн түлшний эргэлт огцом өсөх хандлагатай байна1-13, 16:44УИХ-ын дарга Н.Учрал "Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан мэндчилгээ дэвшүүллээ1-13, 13:51Төрийн албанд гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлж эхэллээ1-12, 20:15УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ1-12, 19:25Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна1-12, 13:28Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ1-10, 13:35Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал1-9, 19:58Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1-7, 21:20Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1-7, 21:19Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1-7, 21:14Уругвай цэргийн оролцоог үргэлж адилхан эсэргүүцэж буйгаа илэрхийлэв1-4, 23:37Диосдадо Кабельо: Халдлагын талаар дэлхий нийт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй1-4, 23:35Хавьер Милей: Эрх чөлөө мандтугай1-4, 23:34Кир Стармер: Их Британи Мадурог хууль ёсны бус ерөнхийлөгч гэж үздэг бөгөөд түүний дэглэмийн төгсгөлд харамсах зүйлгүй”1-4, 23:33Кая Каллас: Европын Холбооны иргэдийн аюулгүй байдалд бидэнд нэн чухал1-4, 23:31Эммануэль Макрон: Эрх мэдлийн шилжилт энхийн, ардчилсан, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой1-4, 23:30Фридрих Мерц: Венесуэльд улс төрийн тогтворгүй байдал үүсэхийг зөвшөөрч болохгүй1-4, 23:29Антонио Гутерреш олон улсын хууль дүрэм мөрдөгдөөгүй байж болзошгүйд “гүнээ санаа зовниж байна1-4, 23:27Нетаньяху Трампад баяр хүргэв1-4, 23:25Анита Ананд: Бүх талуудыг олон улсын хууль эрх зүйг хүндэтгэхийг уриалж байна1-4, 23:24Эспен Барт Эйде: АНУ-ын Венесуэльд хийсэн оролцоо нь олон улсын эрх зүйд нийцэхгүй1-4, 23:22Чак Шумер: Мадуро бол хууль бус дарангуйлагч гэдэг нь тодорхой.1-4, 23:21Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ12-31, 21:22Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ12-30, 21:052025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа12-30, 21:01Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана12-29, 20:55Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ12-29, 12:08Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ12-26, 18:39Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоол баталлаа12-26, 18:38БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА12-22, 20:22М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо12-22, 20:17Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана12-20, 20:05Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ12-18, 20:17