Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Улс төр 17:26 , 2024-8-21

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын  хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.

Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна
Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр мэдээллийн сан үүсгэж цахим үйлчилгээ, хяналт, тайлан мэдээ, судалгаа шинжилгээний гэсэн нийтлэг зорилгоор өгөгдлийн сангийн 69 хувь нь статистик мэдээлэл нэгтгэн гаргахад, 72 хувь нь боловсруулалт, дүн шинжилгээ хийхэд, 39 хувь нь шийдвэр гаргах буюу бодлогын түвшинд  Ð°ÑˆÐ¸Ð³Ð»Ð°Ð´Ð°Ð³.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв, И-Монголиа хамтран төрөлжсөн мэдээллийн сангуудаас цаг хугацааны хувьд хоцрогдолгүй, мэдээллийг нэгтгэн харах боломж бүхий нэгдсэн хяналтын самбар /дашбоард/-ыг хөгжүүлж, нийт 24 бүлэг, 254 үзүүлэлт бүхий тоон мэдээллийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар найман төрлийн 59 өгөгдлийн багцыг е-Cabinet системд харуулахад бэлэн болоод байна. Үүнд: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, татвар төлөлт, халамжийн төрөл, иргэдийн худалдан авах чадавх, экспортын хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн цахим үйлчилгээ зэрэг мэдээллээр газрын зураг дээр аймаг, сум, багийн түвшинд жил, улирал, сар, өдрөөр нэгтгэн харж дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Цаашид их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нэгдсэн хяналтын самбарт 2024 онд 17 бүлэг, 105 үзүүлэлт бүхий мэдээллийг, 2025 онд найман бүлэг 89 үзүүлэлт бүхий мэдээллийг нэгтгэж, ашигласнаар Засгийн газрын гишүүд өгөгдөл мэдээлэлд түшиглэн шийдвэр гаргахад дэмжлэг болно. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт, үр дүнг цахим хэлбэрт шилжүүлэн тоон үзүүлэлтэд суурилан дүгнэх тогтолцоо руу шилжих нөхцөлийг бүрдүүлнэ.
Танилцуулгатай холбогдуулан хүн,  Ñ…уулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулах мэдээллийн технологийн шийдэл  нэвтрүүлэх, бусад төрөлжсөн мэдээллийн сангаас хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулж, боловсруулалт хийх, дашбоардыг “Засгийн газрын хуралдааны цахим систем /e-Cabinet/”-д холбож, Засгийн газрын гишүүд танилцах боломжоор хангах, хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд бүрдүүлсэн, төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг тогтмол нийлүүлж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийлээ. Үүнд 103.999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж,  Ñ…ариуг энэ сарын 20-21-нд эцэг, эх, асран хамгаалагчдад мессежээр хүргүүллээ. Хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23.188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх судалгаа гарсан. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ерөнхий боловсролын 29 сургууль нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээсэлнэ. Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн түрээсийн байрыг судалж, шийдвэрлээд байна.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил И-Монголиа системээр бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 12-25-нд үргэлжилнэ.
“Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр арга хэмжээ авч байна” гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Мөн хичээлийн жилийн нээлтийг багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй уян хатан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.


Товч мэдээ
·      “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо8-21, 17:40Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ8-21, 17:26Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ8-20, 19:33Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08