Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Нийтлэл   Улс төр 15:52 , 2024-5-28

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага өнөөдрийн байдлаар 496 орон тоотойгоор 7000 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит, давхардсан тоогоор 12 мянга орчим байгууллагыг хамруулан гүйцэтгэл, нийцлийн аудит хийж байна. Манай улсын эдийн засаг өсөж байгаагийн хэрээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа өргөжин тэлж, нийгэмд чухал нөлөөтэй томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, улсын төсвийн нийт орлого, зардал өсөн нэмэгдэж байгаатай уялдан төсвийн сахилга, санхүүгийн үр дүн, өгөөжид төрийн хяналтын чиг үүргийг сайжруулах шаардлага улам бүр ихсэж, төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх аудитын тоо, ажлын цар хүрээ өргөжиж, ажлын ачаалал нэмэгдэж байна. Тодорхой жишээ дурдвал, сүүлийн гурван жилийн дунджаас харахад нэг төсөв захирагчийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд 2.2 хүн өдөр зарцуулахын зэрэгцээ 200 гаруй гүйцэтгэл, нийцлийн аудит гүйцэтгэж, нэг аудитор 4.7 аудит гүйцэтгэж, аудит зарцуулах дундаж хугацаа 80 орчим хуанлийн хоног байгаа нь гүйцэтгэлийн аудитыг 90-180 хоногт гүйцэтгэдэг олон улсын жишгээс 2.6 дахин богино байна. Энэ нь аудитын үр дүн, илрүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд байна гэв.

Мөн хүний нөөц дутмаг байгаагаас шалтгаалан зарим санхүүгийн тайлангийн аудитыг хувийн аудитын хуулийн этгээдээр, гүйцэтгэл, нийцлийн аудитад мэргэшсэн инженер, нарийн мэргэжлийн шинжээч нарыг гэрээгээр ажиллуулах шаардлага байнга тулгарч байна. Иймд Төсвийн байнгын хорооны 2020 оны 06 дугаар тогтоолоор баталсан орон тоог 99 аудитороор нэмэгдүүлж, дээд хязгаарыг 585 болгох тооцоо, судалгааг хийсэн. Ð£Ð³ асуудал шийдэгдсэнээр хуульд заасны дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл сайжирч, аудитын илрүүлэлт нэмэгдэх, шат шатны төсвийн захирагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж байлаа.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан, Байнгын хорооноос 2025, 2026, 2027 он буюу гурван жилийн хугацаанд төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг тогтоож өгч байгааг тодотгоод орон тоогоо нэмэгдүүлэхдээ ажилд нэмэр болох, аудитор хийх чиг үүргийн албан хаагчдыг авч чадавхжуулах, цаашлаад орон нутгийнхаа нэгжийн байгууллагын ачааллыг бууруулахад онцгой анхаарч ажиллах ёстой гэв. Мөн төрийн аудитын байгууллага орон тоогоо нэмэгдүүлэх асуудалтай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Байнгын хороонд танилцуулах чиглэлийг өглөө.  

Дараа нь Ò®Ð½Ð´ÑÑÐ½Ð¸Ð¹ аудитын газрын тайланг хаалттай горимоор хэлэлцлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо8-21, 17:40Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ8-21, 17:26Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ8-20, 19:33Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08