НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Нийтлэл   Улс төр 18:18 , 2024-4-30

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин (2024.04.29) Ð”элхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард зохион байгуулагдсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 74-Ñ€ чуулганаар Др.Сайа Мау Пиукала нь Бүсийн захирлын албан тушаалд сонгогдсон бөгөөд Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, ноён Сайа Мау Пиукалаг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирлаар сонгогдсонд баяр хүргэв. Тэрбээр уулзалтын эхэнд, парламентын зүгээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэлтийг сайжруулахад чиглэсэн хууль, тогтоомж, бодлогын шийдвэрүүдээс товч танилцууллаа. Ð¢ÑƒÑ…айлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг баталж, салбар дундын хамтын ажиллагаа, нэгдсэн тогтолцоог тодорхой болгосон төдийгүй цогц шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар дурдсан юм. НББХ-ны дарга П.Анужин үргэлжлүүлэн, хүний эрүүл мэндийн суурь хүчин зүйл нь шим тэжээлтэй хоол хүнс тул цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тэмдэглээд, мөн электрон тамхины хуулийн хүрээн дэх зохицуулалтын талаар харилцан санал солилцов. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос Нээлттэй сонсголыг зохион байгуулсны үр дүнд эм хангамжийн салбарт бодлогын болон тогтолцооны өөрчлөлт шаардлагатайг хэлэлцэж, эмийн үнэ, чанарын асуудлыг хөндсөн талаар тодотголоо.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукала, ажлаа авсан эхний 100 хоногтоо багтаан Монгол Улсад ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын суурь тогтолцоо, системийн онцлог болон тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохыг эрмэлзэж буйгаа хэллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсан тухайгаа дурдаж, оношилгоо, үйлчилгээнд нэвтэрсэн шинэ технологи, цахимжилт болон чанар, стандартын түвшинг сайшаагаад эдгээр нь ДЭМБ-аас дэвшүүлсэн эрхэм зорилготой нийцэж байгааг тэмдэглэв. Мөн энэ үеэр ÐœÐ¾Ð½Ð³Ð¾Ð» Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, иргэдийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд идэвхтэй хамруулж байгааг онцолсон юм. 

Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалагийн дурдсанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, тогтолцоог дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах болон цар тахлын дараах нөхцөл байдлыг сайжруулж, цаашдын эрсдэлээс хамгаалах нь ДЭМБ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд гэж байлаа. Энэ удаагийн уулзалтаар талууд Монгол Улс болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, ялангуяа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зан үйлийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт санал нэгдсэн юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал”-ын нээлтэд оролцлоо8-21, 17:40Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ8-21, 17:26Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ8-20, 19:33Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08