ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ

Нийтлэл   Улс төр 18:17 , 2023-11-28

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тэрхүү саналыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгож байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна хэмээн танилцуулаад, төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч гэдгийг онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг,  Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас анх удаагаа хүний эрхийн мэдрэмжтэй парламент болох тухайд өөрийн үнэлгээгээ амжилттай хийлээ. Мөн жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээгээ амжилттай хийсэн. Энэ бол парламент хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжтэй ажиллах, төрийн байгууллага,  хууль тогтоомжоо шинэчлэх чиглэлд манлайлал гаргасан том ажил. Олон улсын парламентын холбоо, Улсын Их Хурлын хамтран хийсэн хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээний ажлыг цаашид хэрхэн үр дүнтэй үргэжлүүлэх, парламентын хүний нөөц, бусад чадавх дээр хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байлгах чиглэлд ямар ажлуудыг хийх талаар тодруулан асуулаа. 

Нэр дэвшигч Д.Энхбат, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын түүх эхлэх гэж буй чухал, хариуцлагатай үед Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Улсын Их Хурлын арын албыг дааж ажиллах хүндтэй, хариуцлагатай үүрэгт ажилд томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас анх удаа хүний эрхийн мэдрэмжийн өөрийн үнэлгээгээ амжилттай хийсэн. Жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээ дэлхийн 10-аад оронд өмнө нь хийгдсэн юм билээ. Олон улсын парламентын холбоонд өндрөөр үнэлэгдэж, дэлхий дахины анхаарлыг татсан энэхүү ажлыг гүйцэтгэхэд Улсын Их Хурлын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш хичээл зүтгэл гарган ажилласан. Тамгын газрын удирдлагын баг Улсын Их Хурлын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж энэ том ажлын ард гарлаа. Үндэсний болон олон улсын экспертүүд ч үнэтэй чухал зөвлөмжүүдийг өгсөн. Томилогдвол тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, Улсын Их Хурлын холбогдох ажлын хэсэгтэй хамтарч ажиллана гэсэн хариултыг өглөө.

Эцэст нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тогтоол баталж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Н.Мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгасан. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Н.Мягмар нэрээ татах хүсэлт ирүүлсэн учир Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, дараагийн нэр дэвшигчид тодортол Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг хойшлуулахаар санал оруулан, Байнгын хорооны тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, Улсын Их Хурлын даргыг сонголоо7-2, 18:31УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг7-2, 18:04Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганыг нээж үг хэллээ7-2, 17:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7-1, 21:16Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ7-1, 21:12Сонгогч та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай6-11, 20:33Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6-11, 17:04“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5-30, 15:44Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн хэлэлцлээ5-30, 15:09Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны НҮБ болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-29, 17:09“НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЯМБА, ДАРХАН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ”-ЫН XV ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ5-29, 17:07БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА5-29, 17:03Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо5-29, 16:34ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА5-29, 16:29ЖИЛД 20 САЯ ТОНН НҮҮРС АЧИХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ” АШИГЛАЛТАД ОРЛОО5-29, 16:20Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав5-28, 15:52“SD70ACe/LW ЗАГВАРЫН 6 ШИНЭ ЗҮТГҮҮР”-ИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЖ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО5-28, 13:51“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно5-28, 13:43“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ5-28, 13:29Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна5-22, 16:47Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвийн хүрээнд 2 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална5-22, 13:17Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна5-22, 13:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав5-21, 22:0835 дахь удаагийн Номын баяр 05 дугаар сарын 18-нд нээлтээ хийнэ5-17, 22:54Алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээлээ5-17, 22:41Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ5-17, 22:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо5-17, 22:37Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай5-17, 22:36МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18