Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа

Нийтлэл   Улс төр 15:32 , 2023-11-15

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсохоор товлосон байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын батлах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням аудитын тайланг сонсоод өнгөрөлгүй Засгийн газарт уг асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Байнгын хороонд эргэж танилцуулах, эсвэл олон нийтэд мэдэгдэх тухай чиглэл өгөх юм уу, эсвэл хяналтын сонсгол явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан юм. Тэрбээр, аудитын дүгнэлтэд тэр чигтээ хууль зөрчсөн тухай асуудлууд яригдаж байна. Бидний төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа энэ цаг хугацаанд тохиолдож байгаа хамгийн том хулгай луйврыг ярих гэж байна. Тиймээс энэ асуудлыг зүгээр сонсоод өнгөрч болохгүй гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, аудитын тайланг Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэл тус бүрээр ангилж, нэг бүрчлэн ярих нь зүйтэй гэсэн юм. Ингээд санал хураалт явуулсны үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг, нэгдүгээрт, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсох, хоёрдугаарт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсох, гуравдугаарт, Үндэсний аудитын газрын тайлангийн мөрөөр хяналт, шалгалтын ажил явуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал болгож, нэг бүрчлэн хэлэлцэхээр болов.

Эхний асуудал буюу Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр нийт 7900 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар төлөвлөсөн талаар дурдаад, төмөр замуудын төслийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник, эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүймухар замууд болсон, ихээхэн хэмжээний үргүй зардал гарсан хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэснийг онцлов.

Тайланд дурдсанаар, төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсанил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, оффтэйк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна. Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан байна. Мөн Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй байна. Мөн, Тавантолгойашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун Сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлжээ. Түүнчлэн, Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна. Тодруулбал, ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан энэ баталгааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бодь интернэйшнл ХХК, “Тавантолгой төмөо зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгойашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах болон барилгын ажлын захиалагчийн хянасан гүйцэтгэл 787.1 сая ам.доллар буюу 78.3 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 785.3 сая ам.доллар буюу 78.1 хувьтай байна гэж Ерөнхий аудиторын орлогчийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулгадаа дурдсан юм.

Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байгааг мөнхүү аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага Дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага Дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болжээ. Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэж аудитын тайланд дүгнэжээ.

Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ. Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон хэмээн Үндсэний аудитын газрын тайланд дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ. Мөн, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан тухай тус тайланд дурджээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд дээрх тайланд нэр дурдсан компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн гурван асуудлыг бүхэлд нь хойшлууллаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11-29, 21:00“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо11-29, 20:42Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа11-29, 20:02ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11-28, 18:17ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ11-28, 18:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо11-28, 18:11НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛ БОЛЛОО11-28, 18:06БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-28, 18:05“Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо11-28, 18:03390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байна11-28, 17:56Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална11-27, 16:54Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо11-27, 16:39Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо11-25, 21:53ЧИНГИС ХААН ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШАНХАЙ ХОТОД ТОГЛОНО11-25, 21:33“Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцлоо11-25, 21:24Монгол Улсын Шадар Сайдын УРИАЛГА11-24, 21:44ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН 7 ДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА11-22, 18:02Цасан суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа11-22, 17:55Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ11-22, 17:43Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа11-22, 17:41Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно11-22, 17:38Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно11-20, 15:21Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа11-20, 15:09Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай уулзалт хийлээ11-20, 15:01ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-20, 14:54“Эрсдэл ба Стандарт” Үндэсний чуулган орон даяар эхэллээ11-20, 14:47Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв11-16, 21:21МЕКСИК УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ11-16, 21:13Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:11Узбекистан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:08Шведийн Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:07Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ11-16, 21:05Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмадууд оролцлоо11-15, 16:04МОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ11-15, 16:01“ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ” 14 дэх жилдээ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА11-15, 15:48Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа11-15, 15:32Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана11-15, 15:28Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11-14, 16:18“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв11-14, 16:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв11-14, 16:11