УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Улс төр 17:53 , 2023-11-6

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, иргэд хоорондын харилцаа ойр дотно болсныг тодотгосон юм. Япон Улс нь Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Түүнчлэн “Ковид-19” цар тахлын хүнд хэцүү цаг үед Япон Улсын төр засаг, ард түмэн бүхий л талаар тусалж, дэмжсэнээр Монгол Улс аливаа сорилт бэрхшээлийг төвөггүй даван гарсныг Монголчууд үргэлж санах болно гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки цаг зав гарган уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л цаг үед эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа хэлэв.

Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ, “Монгол Улсад нийт 11 жил ажиллаж, амьдарсан байна. Монгол Улс бол эх орны маань дараа орохуйц чухал улс болсон байна. Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, олон чухал түүхэн үйл явдал болсон. Тухайлбал, хоёр улсын харилцааны шинэ бэлгэдэл болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед хоёр улсын парламент хоорондын төдийгүй иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өрнөж байсан. Улсын Их Хурлын даргын санаачилгаар “Япон лугаа хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь хоёр улсын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон” хэмээгээд Монгол Улсад ажиллах хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Элчин сайд Х.Кобаяши түүхэн үүрэг гүйцэтгэсэн болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд цаашдын ажилд нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11-29, 21:00“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо11-29, 20:42Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа11-29, 20:02ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11-28, 18:17ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ11-28, 18:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо11-28, 18:11НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛ БОЛЛОО11-28, 18:06БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-28, 18:05“Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар дэд хурандаа Б.Саранцэцэг тодорлоо11-28, 18:03390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байна11-28, 17:56Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална11-27, 16:54Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо11-27, 16:39Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо11-25, 21:53ЧИНГИС ХААН ОДОНТ, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ МОРИН ХУУРЫН ЧУУЛГА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШАНХАЙ ХОТОД ТОГЛОНО11-25, 21:33“Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцлоо11-25, 21:24Монгол Улсын Шадар Сайдын УРИАЛГА11-24, 21:44ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ЗҮҮН ХОЙД АЗИЙН 7 ДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА11-22, 18:02Цасан суусан таван автомашиныг татан гаргаж, 11 иргэний аюулгүй байдлыг хангалаа11-22, 17:55Арван аймгийн 22 суманд зудын нөхцөл бүрджээ11-22, 17:43Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа11-22, 17:41Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно11-22, 17:38Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн болно11-20, 15:21Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа11-20, 15:09Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчидтай уулзалт хийлээ11-20, 15:01ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ11-20, 14:54“Эрсдэл ба Стандарт” Үндэсний чуулган орон даяар эхэллээ11-20, 14:47Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, чөлөөлөв11-16, 21:21МЕКСИК УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ11-16, 21:13Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:11Узбекистан Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:08Шведийн Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив11-16, 21:07Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ11-16, 21:05Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмадууд оролцлоо11-15, 16:04МОНГОЛ УЛС, КАНАД УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛОВ11-15, 16:01“ЭРСДЭЛИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ” 14 дэх жилдээ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА11-15, 15:48Төмөр замын компаниудын удирдлага, албан тушаалтнууд ирээгүй тул Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа11-15, 15:32Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана11-15, 15:28Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11-14, 16:18“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв11-14, 16:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын хамт олонд баяр хүргэв11-14, 16:11