ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУД ЧУУЛЖ БАЙНА

Нийтлэл   Улс төр 20:25 , 2023-9-10

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган” анх удаа зохион байгуулж байна.

Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулж, оролцуулж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар чуулга уулзалтад оролцон, залуу офицеруудад баяр хүргэж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой гэж үздэгээ тэмдэглэв. Мөн удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгааг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа.

Залуу офицерууд шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байхыг захиж, тэдний хүсэл мөрөөдөл, санал санаачилга, хөгжил дэвшлийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа хэлэв.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн аж үйлдвэржилтийн шинэ эринд, тодруулбал хиймэл оюун ухаан, нанотехнологи, биотехнологи цахимжуулалт гээд үсрэнгүй хөгжлийн эрин үед дэвшин орж, улс орнууд шинжлэх ухаан технологийн эдгээр дэвшилтэт ололтуудыг үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах , мэдээлэл харилцаа холбоо,хөдөө аж ахуй,худалдаа үйлчилгээ, тээвэр ложистик гээд бүхий л салбарт асар хурдацтай нэвтрүүлж хүний нөөцөө чадавхижуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Эдгээртэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт, бүс нутаг хийгээд олон улсын хурцадмал нөхцөл, дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдал зэрэг асуудлууд асар эмзэг болж буй өнөө цаг үе,тулгарч буй сорилт бэрхшээлүүд эх орон ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд зүтгэж байгаа залуу офицерүүд та бүхнээс эрхэлсэн ажилдаа улам өндөр хариуцлагатай байх, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж,шинийг эрэлхийлэн өрсөлдөх чадвараа сайжруулах, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс суртахуунаа байнга дээшлүүлэх зэргээр төр түмэндээ өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэх шаардлага хийгээд шалгуурыг улам өндөрсгөж байна.

Иймд эрхэм офицерууд Та бүхэн чуулга уулзалтаараа гадаад дотоод хүчин зүйлүүд, өөрсдийн давуу болон сул талууд,алдаа оноо, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, ажлын гүйцэтгэл, чанар стандарт, цаашлаад далайд гарцгүй манай улсад дэлхий ертөнцтэй нээлттэй харилцах боломжийг олгож байгаа цахим харилцаа, холбоо, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан техник, сансар судлалын ололтууд бидэнд хэрхэн эерэг хийгээд сөргөөр нөлөөлөх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, төрийн цэргийн байгууллын нөөц боломжийг нэмэгдүүлэхэд бусад улс оронтой хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, өөрсдийн дотоод нөөц бололцоог дайчлан ажиллах зэрэг чиглэлээр бодитой санал, дүгнэлт гаргаж хэрэгжүүлэх арга замууд, гарц шийдлийг сайтар ярилцаасай гэж хүсэж байна” гэлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлалын офицер, ахмад Н.Дэлгэрмаа, мөн командлалын офицер, ахмад Г.Жавхлантөгс нарт тус бүр хоёр өрөө байрны батламж гардуулсан бол тусгай, гутгаар, дэд байрт шалгарсан залуу офицеруудад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар шагнал гардууллаа.

“Залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан Ажлын хэсэг залуу офицеруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урам зориг нэмэх, манлайлах, мэргэжлээрээ бахархах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 43 цуврал ажил, арга хэмжээ зохион байгуулжээ

Тус чуулганд Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч оролцож байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой9-30, 13:22Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ9-30, 13:10Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно9-30, 12:50Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана9-30, 12:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа9-22, 12:06Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана9-22, 11:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав9-21, 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв9-21, 17:27Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна9-21, 17:19ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО9-20, 22:37ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭСТОНИ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ТСАХКНАТАЙ УУЛЗАВ9-20, 22:25“AMAZING MONGOLIA” БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЗЭСГЭЛЭНГ СЛОВАК УЛСЫН КОШИЦЕ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ9-20, 22:23МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАЛААР ФРАНЦЫН “HISTORIA” СЭТГҮҮЛИЙН ТУСГАЙ ДУГААР ГАРАВ9-20, 22:21Шилдэг залуу ахлагч нар Шадар сайдаас шагналаа гардан авлаа9-20, 22:17Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлагч нарын уулзалт амжилттай өндөрлөлөө9-20, 19:28Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав9-20, 19:13ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОРТУГАЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОАО ГОМЕШ КРАВИНЬОТАЙ УУЛЗАВ9-20, 19:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав9-20, 19:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна9-20, 19:05Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна9-20, 18:36Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээний шилдгүүд тодорлоо9-20, 18:33БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо9-20, 18:31ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ЭРХ ХЯЗГААРЛАХ “ХАР ЖАГСААЛТ”-ЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ9-20, 18:27Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэхээр болов9-20, 18:05ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 78 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО9-18, 17:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа9-18, 17:42Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар Архангай аймагт ажиллаж байна9-18, 15:39Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна9-14, 19:13Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай автозамыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо9-14, 19:08Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ9-14, 18:10Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ9-12, 17:15Япон Улсын “KDDI сан”, “Өү Си Си” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9-12, 17:08Дайчилгаат болон томилгоот нэгжтэй хамтарсан сургуулилтад 1600 гаруй иргэнийг татан оролцууллаа9-12, 16:58Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ9-11, 20:20Г.Занданшатар: Монгол Улс, БНСУ-ын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй9-11, 20:14ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД АЙЛЧИЛНА9-11, 19:42Онцгой байдлын аврагч нар цэц мэргэнээ гайхууллаа9-11, 19:35УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзав9-11, 19:30ТЯНЬЖИНААС ЗАМЫН-ҮҮД, АЛТАНБУЛАГ БООМТООР ДАМЖИН ОХУ-ЫН УЛААН-ҮД ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ9-10, 22:22