Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Горелик-ийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улстай өрнүүлж буй уламжлалт найрсаг харилцаанд өндөр ач холбогдол өгч байдгаа онцолж, хамтын ажиллагааг цаашид олон салбарт тэлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Тэрээр мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комисс, Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, ээлжит хуралдааныг энэ ондоо багтаан зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа.
Сэтгэгдэл